/ / Цагдаагийн хэлтсийн танилцуулга

Цагдаагийн хэлтсийн танилцуулга

ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

     Эрт эдүүгээгийн түүхийн өлгий нутаг болсон үзэсгэлэнт Орхоны хөндийд газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор 1956 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөл 197 дугаар тогтоол гаргаж тэр үеийн Архангай аймгийн Лүн сум, Өвөрхангай аймгийн Шанх сумдыг нэгтгэн Хархорин сум сангийн аж ахуйг байгуулах шийдвэр гаргаснаар Эзэнт гүрний нийслэл Хархорум хотын буурь залгаж, Эрдэнэзуу хийдийн хаяа дэрлэж энэ цагийн Хархорин сум сүлдэт тамгаа атгаж соёмбот далбаагаа мандуулсан. Монгол улсын засаг захиргааны нэгж болон зохион байгуулагдаж 1959 онд анхны хэсгийн төлөөлөгчөөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат тухайн үедээ ЗХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургууль төгссөн Гэндэнгийн Галсандаш томилогдон Хужирт, Бат-Өлзий сумдыг хариуцан 3-н сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан байна.

   1959 онд Хархорин суманд Монгол банкны салбар байгуулагдах үед 2 цагдаагийн орон тоо нэмэгдэн анхны цагдаагаар Ц.Лүндэг, Д.Намжилдорж нар томилогдон банкны харуулын цагдаагаар үүрэг гүйцэтгэж байв.

    Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорин хотыг хөгжүүлэх, түүх соёл, дурсгалт газруудыг хамгаалах, газар тариалан эрхэлдэг аж ахуйн газрууд өргөжин тэлж худалдаа үйлчилгээний газрууд шинээр байгуулагдаж хүн амын суурьшил хөдөлгөөн, нягтрал ихсэж, цаашид Цагдаагийн байгууллагыг өргөтгөх асуудал тавигдаж Өвөрхангай аймгийн Хархорин суманд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1972 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 157 дугаар тогтоолоор Цагдан сэргийлэх анги, гал команд байгуулах шийдвэр гарч, улмаар Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайдын 1972 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 534 тоот тушаалаар ангийн дарга нэг, төлөөлөгч, мөрдөн байцаагч, гал сэргийлэн хамгаалах байцаагч, нарийн бичгийн дарга нарын 5-н орон тоог батлан Өвөрхангай аймгийн НАХ хэлтэст харъяалуулан байгуулсан байна.

    Цагдан сэргийлэх анги, Гал команд байгуулагдаж анхны даргаар цагдаагийн дэд хурандаа Г.Сэрээнэн, Аюулаас хамгаалах төлөөлөгчөөр том хэмээх цагдаагийн хошууч Л.Пунцагдаш, мөрдөн байцаагчаар хурандаа Д.Нэргүй, гал сэргийлэн хамгаалах байцаагчаар цагдаагийн ахмад  М.Пунцагдаш, нарийн бичгийн даргаар цагдаагийн ахлах ахлагч С.Лхамсүрэн, анхны цагдаагаар Цагдаагийн ахлах ахлагч М.Бүүдэн, Д.Намжилдорж, М.Цэрэндорж, Ц.Лүндэг, н.Биндэръяа нар ажиллаж байв.

   Цагдан сэргийлэх ангийн даргаар 1972-1981 онуудад дэд хурандаа Г.Сэрээнэн, 1981-1988 онд дэд хурандаа Раднаабазар нар ажиллаж байсан ба бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөн 1992 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн харъяа Хархорин сум дахь сум дундын цагдаагийн тасаг болж, тасгийн даргаар дэд хурандаа Д.Гомпил, дэд хурандаа Г.Болдбаатар, хошууч Ц.Цагаанбаатар, дэд хурандаа Ду.Эрдэнэбат, дэд хурандаа Н.Ганболд нар ажиллаж байгаад ЦЕГ-ын 2006 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар сум дундын цагдаагийн хэлтэс болон өргөжиж анхны хэлтсийн даргаар цагдаагийн хурандаа Н.Ганболд, 2012 оноос  цагдаагийн дэд хурандаа Б.Очирдорж ажиллаж байна.

    Одоо тус цагдаагийн хэлтсийн орон тоо, зохион байгуулалт нь өөрчлөгдөж Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсэг, Эрүү, Хэв журам, Замын цагдаа, Төлөвлөлт зохион байгуулалтын албадуудтай, Хужирт, Бат-өлзий сумдад цагдаагийн тасаг, хэсэгтэй, Бүрд, Есөн Зүйл, Өлзийт, Баян-Өндөр сумдыг эрүүгийн хэргийн харъяалалаар нь хариуцаж гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ амжилттай биелүүлж байна.

   Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсгийн даргаар 2009-2010 онд цагдаагийн дэд хурандаа Д.Лхамжав, 2010-2012 онд цагдаагийн хурандаа Б.Батбаяр, 2012-2013 онд цагдаагийн дэд хурандаа Б.Энхболд, 2013-2016 онд цагдаагийн дэд хурандаа Д.Пүрвээ, 2016 оны 03 дугаар сараас цагдаагийн ахмад Ш.Сүхтулга,

   Эрүүгийн албаны ахлах төлөөлөгчөөр 2009-2013 онд цагдаагийн хошууч Х.Түмэнбаяр, 2013 оноос цагдаагийн хошууч Ч.Дэлгэрнасан,

   Замын цагдаагийн ахлах байцаагчаар 2009-2014 онд цагдаагийн ахмад Ц.Баатардалай, 2014 оноос цагдаагийн ахмад Б.Алтансүх,

    Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагчаар 2009-2013 онд цагдаагийн ахмад Х.Наранбаатар, 2013-2014 онд онд цагдаагийн ахмад Г.Гантөмөр, 2014-2015 онд цагдаагийн ахмад Ц.Отгон, 2015 оноос цагдаагийн хошууч Г.Гантөмөр нар ажиллаж байна.

   Цагдан сэргийлэх анги, Цагдаагийн тасаг, хэлтсийн хамт олон бие бүрэлдэхүүн дундаас олон арван ахмадууд үүргээ гүйцэтгэж гавъяаныхаа амралтанд гарч, ажил мэргэжил, спортын аваргууд олноор төрөн гарч төрийн дээд одон, медалиудаар болон Нийгмийн Аюулаас хамгаалах Яам, ХЗДХЯ, ЦЕГ-ын шагналуудаар шагнагдаж байв.

   Хархорин сум дахь Цагдан сэргийлэх ангийн бие бүрэлдэхүүн 1984 онд явагдсан НАХЯ-ны сайдын шалгалтанд бие бүрэлдэхүүнээрээ амжилттай оролцож “ОНЦ” дүнтэй шалгагдаж НАХЯ-ны сайд хурандаа С.Лувсангомбын 1984 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 449 тоот тушаалаар Яамны “Хүндэт жуух” бичгээр шагнагдаж байв.

 

 “Алтан гадас одон”-оор

-   Д.Намжилдорж-өндөр настан

-   Н.Лүндэг-өндөр настан

 

“Цэргийн гавъяаны одон”-оор

-       М.Пунцагдаш-өндөр настан, цагдаагийн бэлтгэл хошууч

-       Д.Намжилдорж-өндөр настан

-       Н.Лүндэг-өндөр настан

-       Д.Батсүх-өндөр настан, цагдаагийн бэлтгэл хошууч

-       Г.Сэрээнэн өндөр настан, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа

-       О.Мөнхбат-өндөр настан

-       Б.Очирдорж-цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа

“Цэргийн хүндэт медаль”-аар

-       Н.Ганболд-цагдаагийн хурандаа

-       Н.Болд-өндөр настан, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа

-       Д.Батсүх-өндөр настан, цагдаагийн бэлтгэл хошууч

-       М.Цэрэндорж- өндөр настан

-       Г.Бямбаа- өндөр настан

-       В.Чойжилсүрэн- өндөр настан

-       О.Мөнхбат- өндөр настан

 

          “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар

-       Ц.Тогоохорол - өндөр настан

“Хууль зүйн” тэргүүний ажилтан цол тэмдэг

-   Н.Болд-өндөр настан, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа

-   Д.Батсүх-өндөр настан, цагдаагийн бэлтгэл хошууч

-   Б.Очирдорж-цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа

 “Цагдаагийн алдар” тэмдэгээр

-       Н.Болд-өндөр настан, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа

-       Д.Батсүх-өндөр настан, цагдаагийн бэлтгэл хошууч

-       Ду.Эрдэнэбат цагдаагийн дэд хурандаа

-       Х.Түмэнбаяр цагдаагийн хошууч

-       Ц.Отгон цагдаагийн ахмад

-       Д.Пүрвээ цагдаагийн дэд хурандаа

-       Б.Очирдорж цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа

“Цагдаагийн гавъяа” тэмдэгээр

-       Н.Болд-өндөр настан, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа

-       Д.Батсүх-өндөр настан, цагдаагийн бэлтгэл хошууч

-       Ду.Эрдэнэбат цагдаагийн дэд хурандаа цагдаагийн хошууч

-       Д.Энхболд цагдаагийн дэд хурандаа

-       Б.Энхболд цагдаагийн дэд хурандаа

-       Х.Түмэнбаяр цагдаагийн хошууч

-       Д.Пүрвээ цагдаагийн дэд хурандаа

-       Санчир цагдаагийн ахмад

-       Л.Батдорж цагдаагийн ахлах ахлагч

-       Б.Очирдорж цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа

“Спортын мастер” цол тэмдэгээр

-Л.Цэнзээ ахмад ажилтан “Гар бөмбөг”

-Г.Даваасүрэн цагдаагийн хошууч “Буудлага”

-Г.Гантөмөр Цагдаагийн хошууч “Гар бөмбөг” төрлөөр тус тус шагнагдаж байсан бөгөөд аймгийн начин В.Чойжилсүрэн, сумын заан Ж.Цэрэнбаатар зэрэг спортын өндөр ажмжилт гаргасан алба хаагч нар ажиллаж байна.

    Тус хэлтсийн хамт олноос ажил үйлсээрээ шалгарч хамт олноо манлайлан ажиллаж байсан шилдэг тэргүүний олон алба нараас комиссар цолыг Хууль сахиулах их сургуулийн дэд захирал, дэд комиссар Д.Ядамдорж, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх, цагдаагийн хурандаа цолыг Ц.Ичинноров, Н.Ганболд, Д.Нэргүй нарын алба хаагч нар хүртсэн манай байгууллагын бие бүрэлдэхүүний бахархал болж байдаг юм.

 

 

 

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна