/ / Цагдаагийн хэлтсийн 1 дүгээр улиралын тайлан

Цагдаагийн хэлтсийн 1 дүгээр улиралын тайлан

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАРЬЯА ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2016 ОНЫ

 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2016.12.22                                                                                                         Хархорин      

            Тайлангийн зорилго: Цагдаагийн ерөнхий газраас болон Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс 2016 дэвшүүлсэн зорилт, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ хэрэгжүүлэх талаар тасаг, хэсэг, албад, алба хаагчдын хийсэн ажлын үр дүнг үнэлж дүгнэхэд оршино.

ТАЙЛАНГИЙН БҮТЭЦ:

  • Дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн
  • Монгол Улсын Их хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын болон аймаг, нийслэл, дүүргийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх  үйл ажиллагааны үр дүн
  • Удирдлагын манлайлал, үйл ажиллагааны төлөвлөлт, тэдгээрийн хэрэгжилт, Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг, зөвлөлийн хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээ
  • Үйл ажиллагааны явц үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж мэдээллийг тайлагнах чиглэлээр авсан арга хэмжээ, үр дүн
  • Шүүх прокурорын мэдэгдэл, энгийн магадлалын дагуу авсан арга хэмжээ, үр дүн
  • Цагдаагийн байгууллагад иргэд байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн тухай өргөдөл, гомдол мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байгаа байдал. /Хэсэг, албадуудын ажлын танилцуулга/
  • Санхүү, нийгмийн асуудлын талаар авсан арга хэмжээний үр дүн

             Тус Цагдаагийн хэлтэс 2016 онд  Монгол улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль зэрэг Улсын Их хурлаас батлан гаргасан хууль тогтоомжууд, Засгийн газрын тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрүүд,  Монгол улсын Засгийн газрын 153-р тогтоол,  Хууль зүйн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргаас төв орон нутгийн цагдаагийн удирдах ажилтануудад  өгсөн үүрэг, албан даалгаварууд, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалуудаар баталсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”, “Үйл ажиллагааны стандарт”, 2016 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, сумын нөхцөл байдал онцлогтой уялдуулан ”Амар тайван амьдралын төлөө” уриан доор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажиллах нэгдсэн төлөвлөгөөнүүдийг батлан, алба хаагч бүртэй үр дүнгийн гэрээ байгуулж хэсэг, албад жил, улирлаар ажлаа төлөвлөн биелэлтийг сар бүр тооцон, алба хаагчдын сахилга хариуцлага, шат дараалсан зарчимч шаардлагыг өндөржүүлэн ажилласан. Тус хэлтэс нь 2016 онд хэлтэс, хэсгийн дарга тус бүр 1, эрүүгийн ахлах 1, замын цагдаагийн ахлах зохицуулагч 1, хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч 1, ахлах мөрдөн байцаагч 1, нягтлан бодогч 1, нярав 1, эрүүгийн төлөөлөгч 2, мөрдөн байцаагч 2, жижүүрийн офицер 3, мэдээлэл судалгааны байцаагч 1, бичиг хэрэг, архивч 1, цагдаа, зохицуулагч 4, албадан саатуулах, баривчлах байрны эмч 2, хэв журмын цагдаа 10, цагдаа, жолооч 1-тэй үүрэг гүйцэтгэсэн байсан ба Өвөрхангай аймаг дахь Тахарын 4 дүгээр тойрог татан буугдсантай холбоотойгоор тус цагдаагийн хэлтсийн бүтэц орон тоонд өөрчлөлт орж Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг нэмэгдэж хэсгийн дарга 1, цагдаа 5-тайгаар доорхи ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

    НЭГ:ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС 2016 ОНД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ:

ЗОРИЛТ 1.УДИРДАХ АЖИЛТАНЫ МАНЛАЙЛЛЫГ ДЭЭШЛҮҮЛЖ АЛБА ХААГЧИД АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХ.

               Цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт шинэчлэгдсэнтэй холбогдуулан цагдаагийн хэлтсийн алба хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж зарим нэмэгдэл нийтлэг үүрэг чиглэлийг батлуулан ажиллаа.

Цагдаагийн ерөнхий газраас 2016 онд дэвшүүлсэн зорилтыг хүлээн авч бие бүрэлдэхүүнд танилцуулан, зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, ЦЕГ-ын бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөг үндэслэн сум дундын цагдаагийн хэлтсийн 2016 оны бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөг боловсруулан баталж, менежерийн үр дүнгийн гэрээг цагдаагийн газрын даргатай, хэлтсийн дарга хэсгийн дарга албадын ахлахуудтай, алба хаагчид хэсэг, албадын дарга, ахлахуудтай төрийн албаны тогтоол, заавар, аргачлалын дагуу байгуулан ажиллаж байна.

Цагдаагийн хэлтсийн даргаас удирдах алба хаагчтай 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулан, сахилга ёс зүйг чанд сахих, өөрийн мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, ажлын хариуцлагыг сайжруулах талаар заалт оруулж, энэ чиглэлээр мөрдөж байгаа хууль, тогтоомжийг бие даан судлуулах ажлыг зохион байгуулав.

Цагдаагийн хэлтсийн даргаас хэсэг албадын хийсэн ажлын танилцуулгыг 7 хоногийн 5 дахь өдөр бүр хэлтсийн яриан дээр танилцаж, сар бүр хэсэг албад хийсэн ажлаа Цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар оруулж танилцуулж дүгнүүлэн, дараа сард хийж гүйцэтгэх ажил, арга хэмжээ, анхаарах асуудлын талаар үүрэг, ажлын чиглэл өгч мэргэжлийн удирдлагаар ханган ажилласан.

Цагдаагийн хэлтсийн даргаас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус хэлтсийн нийт алба хаагчдаас 2015 онд гаргасан ёс зүйн зөрчил дутагдлыг яаж засах, сахилга ёс зүйн зөрчилгүй хамт олон болох, хулгайлах гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр санал асуулга явуулж гаргасан санал дүгнэлтэнд тулгуурлан цаашид авах арга хэмжээгээ төлөвлөсөн нь үр дүнгээ өгсөн ажил болсон.

Цагдаагийн хэлтэст ирсэн 711 бичгийг бүртгэн, холбогдох алба хаагчдад хүргүүлж, 778 албан бичгийг хугацаа алдалгүй бусад байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн, ЦЕГ-ын санхүү, хангамжийн газарт шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлэхээр хүсэлт хүргүүлж, бичиг хэргийн материал авахаар захиалга хүргүүлсэн.

Цагдаагийн хэлтсийн даргын дэргэдэх зөвлөлийн хурал 23 удаа хуралдаж 42 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хэлтсийн даргын А тушаал 51, Б тушаал 13-ыг гаргаж хэрэгжилтийг хангуулан, алба хаагчдад 24 үүрэг хүргүүлж, нийт алба хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулан биелэлтийг тооцон ажиллаж байна.

               ЦЕГ-ын даргын зөвлөлийн хуралдааны шийдвэрүүдийг хүлээн авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэсгийн дарга, албадын ахлахууд, хэсгийн төлөөлөгч нарт хэлтсийн даргын үүрэг даалгаварыг хүргүүлж үүргийн биелэлтэд бүртгэлээр байнгын хяналт тавьж гүйцэтгэлийг хариуцсан албан тушаалтан бүртэй сар бүр тооцон дүгнэсэн.

               Цагдаагийн Ерөнхий газрын болон дээд шатны байгууллага албан тушаалтнаас  өгсөн үүрэг, ажлын чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган биелэлтийг тооцож Цагдаагийн газарт хүргүүлэн ажиллаа.

Цагдаагийн байгууллагын стандартын хэрэгжилтэнд хяналт тавих, ёс журмын эргүүлийн хяналтыг сайжруулж, өргөдөл гомдлыг үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах зөрчлийг гаргуулахгүй байхад чиглэсэн хяналтыг өргөдөл гомдлыг шалгаж эхэлсэн үеэс тавьж дотоодын хяналтыгдээшлүүлж дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэх, иргэдтэй зүй бус харьцах, хууль ёс хүний эрхийг зөрчихгүй байхад онцгой анхаарч хэсгийн дарга, албаны ахлахууд алба хаагчиддаа тавих хяналтыг тогтмолжуулан ажилласан.

Цагдаагийн Ерөнхий газрын болон дээд шатны байгууллага албан тушаалтнаас  өгсөн үүрэг, ажлын чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган биелэлтийг тооцож Цагдаагийн газарт хүргүүлэн ажиллаа.

Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх чиглэлээр цагдаагийн хэлтсийн даргаас хэсэг, алба, алба хаагч нарт албан даалгавар хүргүүлэн биелэлтийг тооцон ажиллаж байна.

Цагдаагийн хэлтсийн даргаас 4 албан даалгаварыг холбогдох тасаг, хэсэг албанд хүргүүлж, тасаг, хэсэг, алба, зарим алба хаагчийн ажлын үр дүнг биечлэн танилцан, илэрсэн зөрчил дутагдлыг засах, цаашид анхаарч ажиллах талаар  зааварчилга бичин хүргүүлж, тогтоосон хугацаанд нь биелэлтийг нь бичгээр авч, үр дүнг нь тооцсон.

Мөн тус цагдаагийн хэлтсийн даргаас ёс журмын эргүүлүүдэд шаардлагатай үед бичгээр үүрэг чиглэл өгч, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын хэрэгжилтийг шалгуулж, хариуг авч, биелэлтийг дүгнэн ажиллаж байна.

Тус цагдаагийн Хэлтсийн сул орон тооны судалгааг гаргахад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсгийн дарга 1, мөрдөн байцаагч 1, цагдаа, зохицуулагч 1, хэв журмын цагдаа 1 дутуу байсан талаар ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлэн шийдвэрлүүлсэн.

2016 онд  цагдаагийн байгууллагад орж ажиллах хүсэлт гаргасан 1 иргэний материалыг хүлээн авч, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 тоот тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам  /код-901/-д заасний дагуу холбогдох шалгуур үзүүлэлт, сахилга, ёс зүй, харилцааны соёл болон бусад байдлыг тогтоох судалгааг нарийвчлан хийж шаардлага хангасан 1 иргэнийг судлан авч  ажлын байраар хангасан.

Энэ онд албан ажлын шаардлага, дадлага туршлага, алба хаагчдын өргөдөл хүсэлт, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан алба хаагчийг сэлгэн ажиллуулсан асуудал байхгүй байна.

.      Авилгын гэмт хэрэгт холбогдохгүй байх талаар алба хаагч нэг бүрээс  бичгээр баталгаа гаргуулан авч ажиллаа.

          Цагдаагийн хэлтсээс иргэдийг хүлээж авах цагийн хуваарийг хэлтсийн нэг давхарт байрлуулж, авилгын талаарх  мэдээллийг байнга хүлээн авах  утсыг ажиллуулсаар байна.

           Цагдаагийн хэлтсийн ёс зүйн зөвөлгөөнийг улирал бүр хийж зөвөлгөөнөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган аймгийн цагдаагийн газарт хүргүүлж байгаа болно.

ЗОРИЛТ 2.БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ АЛБА ХААГЧДЫН САХИЛГА, ЁС ЗҮЙ, АЛБАНЫ БЭЛЭН БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ.

               ЦЕГ-ын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга нар болон холбогдох газрын дарга нараас сахилга, ёс зүйг сайжруулах чиглэлээр ирүүлсэн тушаал, өгсөн үүрэг, ажлын чиглэл, албан даалгавар, зөвлөлийн хуралдааны шийдвэрийг тухай бүр алба хаагчдад танилцуулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган хариуг цаг хугацаанд нь тухайн албадад болон аймгийн Цагдаагийн газарт нэгтгүүлэхээр хүргүүлэн ажиллаа.

               Цагдаагийн хэлтсийн даргаас сахилга хариуцлага, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, ажлын цаг ашиглалт сайжруулах чиглэлээр замын цагдаагийн албанд 2016 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн 01, нийт бие бүрэлдэхүүнд 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02, эрүүгийн албанд 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 03 тоот үүрэг чиглэл хүргүүлэн биелэлт үр дүнг тооцон ажилласан байна.

               Тус хэлтсийн саатуулах байрны эмч цагдаагийн ахлах дэслэгч Р.Баярмаа 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр алба хаагч нарт “Архи хүний сэтгэц, бие махбодь, гэр бүлд нөлөөлөх нь” сэдвээр сургалт зохион байгууулж “Архинд донтох өвчин”, “Стресстэй үедээ архи бүү хэрэглэ”, “Архи согтууруулах ундааны хэт хэрэглээ”, “Архины хор уршиг” сургалтын гарын авлага тарааж алба хаагчдаас ажлын болон ажлын бус цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх талаар баталгаа гаргуулан авахад хамт олон ихээр дэмжиж хүлээн авсан.

               Цагдаагийн хэлтсийн алба хаагч нар 2016 оны 02 дугаар сарын 04-ны Цагдаагийн хэлтсийн байр болон гадна талын талбайг хувиарлан их цэвэрлэгээг хийсэн.

   2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн “Насан туршийн боловсрол” төвийн ахлах мэргэжилтэнүүдийг урьж, хүн хүнтэй харьцах ёс,  төрийн алба хаагчийн ёс зүй, харилцаа гэсэн сэдвээр 2 цагийн сургалтыг зохион байгуулж алба хаагч нар идэвхи санаачлагатай оролцсон..

2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хархорин сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Т.Лхагвадуламыг урьж “Архинд донтох өвчинөөс урьдчилан сэргийлцгээе” сэдвээр 1 цагийн сургалтыг зохион байгуулсан.

Цагдаагийн хэлтсийн алба хаагчдын албаны бэлэн байдлыг тогтмол шалгаж байгаа болно.

            Алба хаагчдаас сахилга ёс зүй, ажлын бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр санал авч гаргасан санал хүсэлтэнд тулгуурлан цаашид авч хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн ажиллаж байна.

            2016 оны Хоёрдугаар улиралд Цагдаагийн хэлтсийн нийт алба хаагчдын хэмжээнд “Сахилга ёс зүйг дээшлүүлье” аяныг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсгээс санаачлан зохион байгуулж биелэлт үр дүнг тооцсон.

            Өвөрхангай аймгийн насан туршийн боловсролын төвийн ахлах мэргэжилтэнгүүдийг урьж “Хүн хүнтэй харьцах ёс”,  “Төрийн алба хаагчийн ёс зүй, харилцаа” гэсэн сэдвээр 2 цагийн сургалт, 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хархорин сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Т.Лхавгадуламыг урьж “Архинд донтох өвчинөөс урьдчилан сэргийлцгээе” сэдвээр 1 цагийн сургалтыг тус тус зохион байгуулсан. Хэлтсийн алба хаагчдын сахилгын зөвлөгөөнийг улирал бүр зохион байгуулж, зөрчил дутагдал гаргасан, сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагч нараас баталгаа гаргуулан, үүрэг амлалт авахуулж ажилласан. Алба хаагчдын сахилга ёс зүйн байдалтай холбоотойгоор хэсгийн дарга, ахлах албан тушаалтануудад 2 удаа бичгээр зөвлөмж, нийт алба хаагчдад өглөөний яриа рапортын үеэр  байнга үүрэг чиглэл өгч биелэлтийг хангуулан ажилласан.

            Цагдаагийн хэлтсийн алба хаагч нарын гэр бүлийн зөвөлгөөний 2016 оны 10 дугаар сарын 28–ны өдөр зохион байгуулж, 5 хүний бүрэлдэхүүнтэй ар гэрийн зөвлөлийг байгуулан алба хаагч нарын нийгмийн асуудал, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

ЗОРИЛТ 3.СУРГАЛТЫН ЧАНАР, ҮР ДҮНГ ДЭЭШЛҮҮЛЭХ.

               Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын 2016 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу тус хэлтсээс энэ онд албаны сургалтын төлөвлөгөөгөө хэлтсийн даргаар батлуулан долоо хоног бүрийн баасан гаригт нэгдсэн сургалтыг зохион байгуулж бусад алба, нэгжүүд даваа-лхагва гаригуудад батлагдсан хуваарийн дагуу зохион явуулж байгаагаас гадна мягмар, бямба гаригуудад 18 цагаас бие бялдарын бэлтгэлжилтийн сургалтыг тогтмол зохион явуулж байна. 2016 оны эхний улиралд нэгдсэн сургалтаар 8 сэдэв буюу 24 цагийн сургалт явуулсан.

            Цагдаагийн хэлтсээс 4 алба хаагч Хууль Сахиулахын Их сургуульд суралцаж, 1 алба хаагч магистрийн зэрэг хамгаалж, 1 алба хаагч магистрантурт суралцаж байгаа болно.

            Цагдаагийн хэлтэс нь 2015-2016 оны сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөг гарган батлуулан ажиллаж байна.

            Цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад чөлөөндөө гарсан ахмад настанууддаа 2016 оны 02 дугаар сард хүлээн авч хүндэтгэл үзүүлэн алба хаагч нартай уулзалт зөвлөгөөн зохион байгуулсан.

                Хууль Сахиулахын Их сургуулийн цагдаагийн анхан шатны дамжаа төгссөн цагдаагийн дэд ахлагч Т.Цамба мэдээлэл хүлээн авагч цагдаагаар томилогдон хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Гантөмөрийг халамжлан хүмүүжүүлэгчээр томилон ажилд нь түргэн сургаж дадлагажуулахад анхааран ажиллаж байна.

            Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”, шинээр батлагдан гарсан болон нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомж, бусад эрх зүйн актын талаар мэдээллийг алба хаагч шуурхай хүргэж судлуулан ажиллаж байгаа бөгөөд хэлтсийн өглөөний яриан дээр танилцуулан тусгай бүртгэл нээж алба хаагчдаар танилцсан тухай гарын үсэг зуруулан, алба хаагч бүрт хүргэх, хэрэгжүүлэх, дагаж мөрдөх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

            Эрүүгийн албаны нэрэмжит улирлын хүрээнд цагдаагийн хэлтсийн харьяа нэгжүүд алба хаагчдын дунд “Чанга шивнээ” хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж, замын цагдаагийн албаны алба хаагч нар тэргүүн байр, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсгийн алба хаагч нар дэд байр, Бат-Өлзий сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагч нар тусгай байрыг тус тус эзэлсэн.

            Сумын цэрэгжсэн байгууллагуудын дунд уламжлал болгон зохион явагддаг марш тактик, гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнд тус хэлтсийн алба хаагчид амжилттай оролцож марш тактик 2, гар бөмбөг 3, сагсан бөмбөгийн тэмцээнд 1 байр эзэлж нийлбэр дүнгээр 2 дугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн.     

             2016 оны Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд тус хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Пүрвээ, ЦЕГ-ын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Гантөмөр нар амжилттай оролцсон.

             Өвөрхангай аймгийн цэрэгжсэн байгууллагуудын аварга шалгаруулах цолгүй үндэсний бөхийн тэмцээнд тус хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн дэслэгч Ц.Самдантүвдэн амжилттай оролцон түрүү байрыг авч, 3 алба хаагч аймгийн Засаг даргын нэрэмжит марш тактикийн тэмцээнд амжилтай оролцож  3 дугаар байр эзэлсэн.

            2016 оны 2 дугаар улиралд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын дунд ур чадварын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ БОЛОН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗАСГИЙН ГАЗАР, ЦАГДААГИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН  ДАРГЫН БОЛОН, АЙМГИЙН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА,  ЗАСАГ ДАРГЫН ТУШААЛ ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ҮР ДҮНГИЙН ТАЛААР:

2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гаргаж ирүүлсэн үүрэг, даалгавар, хөтөлбөр, шийдвэрүүдийг тухай бүрт нь нийт бие бүрэлдэхүүнд танилцуулж, ажлын төлөвлөгөө гаргах, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд оруулан хэрэгжүүлэх зэрэг тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан цагдаагийн байгууллагатай холбоотой эрх зүйн актууд үүрэг, даалгавар, хөтөлбөр, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулж, үр дүнг тооцсон. Тухайлбал: Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 13 зүйл 100 хувь, УИХ-ын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 70 дугаар тогтоолын 1.4 дэх заалт 95 хувь, УИХ-ын байнгын хорооны 2014 оны 08 дугаар сарын 63 дугаар тогтоолын 1-10 дугаар заалт 95 хувь, УИХ-ын байнгын хорооны 2011 оны 05 дугаар сарын 5 дугаар тогтоолын 1 дэх заалт 95 хувь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 88 дугаар зарлигийн 1.3 дахь заалт 90 хувь, 2007 оны 97 дугаар зарлиг 85 хувь, Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 384 дүгээр тогтоолын 2 дахь заалт 90 хувь, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 387 дугаар тогтоолын 6 дугаар заалт 80 хувь, 2014 оны 291 дүгээр тогтоолын 2.1 дэх  заалт 95 хувь, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 215 дугаар тогтоолын 3 дугаар заалт95 хувь, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2, 3 дугаар заалт 100 хувь, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 79 дүгээр тогтоолын 2 дугаар заалт 90 хувь, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 410 дугаар тогтоолын 2 дугаар заалт 80 хувь, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн холбогдох заалтын биелэлт 85 хувьтай тус тус тооцогдсон байна.

Цагдаагийн хэлтэст ирсэн 711 бичгийг бүртгэн, холбогдох алба хаагчдад хүргүүлж, 778 албан бичгийг хугацаа алдалгүй бусад байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн, ЦЕГ-ын санхүү, хангамжийн газарт шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлэхээр хүсэлт хүргүүлж, бичиг хэргийн материал авахаар захиалга хүргүүлсэн.

               Албан бичигт бүртгэл хяналтын карт хөтлөн Цагдаагийн хэлтсийн даргад танилцуулан зохих албан тушаалтанд хүлээлгэн өгч ажилласан байна.

               ЦЕГ-ын даргын зөвлөлийн хуралдааны шийдвэрүүдийг хүлээн авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэсгийн дарга, албадын ахлахууд, хэсгийн төлөөлөгч нарт хэлтсийн даргын үүрэг даалгаварыг хүргүүлж үүргийн биелэлтэд бүртгэлээр байнгын хяналт тавьж гүйцэтгэлийг хариуцсан албан тушаалтан бүртэй сар бүр тооцон дүгнэсэн.

               Цагдаагийн Ерөнхий газрын болон дээд шатны байгууллага албан тушаалтнаас  өгсөн үүрэг, ажлын чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган биелэлтийг тооцож Цагдаагийн газарт хүргүүлэн ажиллаа.

Цагдаагийн байгууллагын стандартын хэрэгжилтэнд хяналт тавих, ёс журмын эргүүлийн хяналтыг сайжруулж, өргөдөл гомдлыг үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах зөрчлийг гаргуулахгүй байхад чиглэсэн хяналтыг өргөдөл гомдлыг шалгаж эхэлсэн үеэс тавьж дотоодын хяналтыгдээшлүүлж дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэх, иргэдтэй зүй бус харьцах, хууль ёс хүний эрхийг зөрчихгүй байхад онцгой анхаарч хэсгийн дарга, албаны ахлахууд алба хаагчиддаа тавих хяналтыг тогтмолжуулан ажилласан.Түүнчлэн Засгийн газрын 2011 оны “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” 103 тоот тогтоол, 2012 оны 146 тоот тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, 2013 оны “Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол болон “Сэтгэцийн эрүүл мэнд үндэсний 2 дахь хөтөлбөр”, ”Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөр зэргийг төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллаж байна.

ГУРАВ : ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦ, ҮР ДҮНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ, МЭДЭЭЛЛИЙГ ТАЙЛАГНАХ ЧИГЛЭЛЭЭР АВСАН АРГА ХЭМЖЭЭ, ҮР ДҮН:

Цагдаагийн хэлтсийн 2015 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээг хийж холбогдох материалыг Цагдаагийн Ерөнхий Газар, аймгийн цагдаагийн газарт 2016 оны 01 дүгээр сарын 04-нд хүргүүлэн ажилласан болно.

 “Хархорин” телевизтэй хамтарч Цагдаагийн хэлтсээс зохион явуулж байгаа үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор “Цагдаагийн мэдээлэл”, “Police.gov.mn” сайт болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн, олон нийтэд хүргэн ажиллаж байна. Цагдаагийн хэлтсийн байрны  гадна иргэдэд харагдахуйц байрлуулсан LED  дэлгэцээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сурталчилгаа болон хоногийн нөхцөл байдлын мэдээг тухай бүр нийтэд мэдээлэн ажиллаж байна.

              ДӨРӨВ : ЭРҮҮ БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР:

Тус хэлтэс нь энэ улиралд иргэд байгууллагаас ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн  тухай гомдол, мэдээлэл бүрийг хүлээн авч бүртгэлд оруулан тэмдэглэлийг маягтын дагуу үйлдэн үлдэх хувийг иргэдэд хүлээлгэн өгч биелэлтэнд шат шатны дарга нараас тогтмол хяналт тавин ажиллав. Даваа гараг бүр дүн шинжилгээний багаас эрүү болон хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, дараа долоо хоногийн эргүүл болон ажиллах чиглэлээ тодорхойлон ажиллаж байна. Мэдээлэл судалгааны  мэргэжилтэн нийт шалгагдаж байгаа гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн талаар танилцуулж, хэлтсийн удирдлагаас хугацаа алдаж болзошгүй болон ажиллагаа их шаардсан гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж хэвшсэн.

2016 онд тус хэлтэст нийт 474 гомдол, мэдээлэл ирсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 138 буюу 29.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Дээрх гомдол мэдээллийн 201 буюу 42.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 270 буюу 57.3 хувь нь захиргааны зөрчлийн болон бусад шинжтэй байна.

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, нийтийн хэв журам хамгаалах албаны ахлахууд алба хаагчдын гомдол, мэдээлэл шалгах ажиллагаанд тогтмол хяналт тавьж дутуу шалгасан, хугацаа алдсан зэрэг зөрчил дутагдлыг арилгах, цаашид анхаарвал зохих чиглэлээр алба хаагч нарт үүрэг, зааварчилга, зөвлөмж өгч биелэлтийг тооцсон байна.

НЭГ: ЭРҮҮГИЙН АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР:

Эрүүгийн албанаас 2016 онд нууц далд аргаар, бүлэг зохион байгуулалттайгаар үйлдэгдсэн гэмт хэрэг болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийн талаар гүйцэтгэх ажлын шугамаар 121 мэдээ, мэдээлэл авч баримтжуулан шалгаж хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсэгт эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар 60 холбогдогчтой, 59 материал шилжүүлж, 83 хэрэг, үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгүүлж, үүнээс 26 хэрэг нөхөн илрүүлж, 5 оргодол, баривчилж холбогдох албанд шилжүүлэн ажилласан байна.

Эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Ч.Дэлгэрнасан 2016 онд  ГА-ын шугамаар 31 мэдээ, мэдээлэл авснаас цагдан хорих, хорих байрнаас 6 мэдээ, мэдээлэл авч баримтжуулан шалгаж 16 холбогдогчтой 12 материалд 20 хэрэг, үйлдэл, 4 хэрэг нөхөн илрүүлж, 2 оргодол этгээд баривчилсан байна.

Эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Г.Даваасүрэн ГА-ын шугамаар 33 мэдээлэл авч баримтжуулан шалгаж 17 холбогдогчтой 24 материалд 24 хэрэг, үйлдэл, 18 хэрэг нөхөн илрүүлсэн байна.

 Эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Бат-Эрдэнэ ГА-ын шугамаар 37 мэдээлэл авч баримтжуулан шалгаж 15 холбогдогчтой 13 материалд 28 хэрэг, үйлдэл илрүүлж, 4 хэрэг нөхөн илрүүлж, 2 оргодол этгээд баривчилсан байна.

Эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ц.Отгон ГА-ын шугамаар 19 мэдээлэл авч баримтжуулан шалгаж 11 холбогдогчтой 10 материал шилжүүлж 11 хэрэг, үйлдэл илрүүлж ажиллаа.

Эрүүгийн цагдаагийн алба нь 2016 онд нууц  далд аргаар бүлэг, зохион байгуулалттай үйлдэгдэж буй гэмт хэрэг бүрт гүйцэтгэх ажлын шугамаар шалгах төлөвлөгөө гарган мөрдөн сурвалжлах нээн илрүүлэхэд анхаарч ил болон далд эх сурвалжийг оновчтой зохион байгуулах, авагдсан мэдээллийг баримтжуулах ажлыг зохион байгуулан биелэлтэнд хэлтсийн дарга хяналт тавин үйл ажиллагаандаа анхаарвал зохих чиглэлээр алба хаагчид 8 удаа үүрэг, зааварчилга хүргүүлж сар бүр үр дүнг тооцон ажилласан байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Эрэн сурвалжлах ажлын журам” код 229-ийн хэрэгжилтийг Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн хэмжээнд ханган ажиллаа.

Цагдаагийн хэлтсийн нийт алба хаагч нарт албаны сургалтыг зохион байгуулж, Хархорин сум болон харъяа сумдын хэмжээнд түдгэлзүүлсэн хэргүүдийн алдагдсан эд зүйлүүдийг  “ASAP” санд бүрэн оруулж, алба хаагч нарт нэг бүрчлэн танилцуулж ажилласан.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсан:

1.Эрүүгийн 20610717 тоот хэргийн яллагдагч М.Жумдааны талаар 4 мэдээ авч баримтжуулан шалгасан боловч одоогоор тогтоогдоогүй байна.

2.Эрүүгийн 201615010084 тоот хэргийн яллагдагч Т.Отгонтогтохыг Бүрд сумын хөөвөр гэх газраас,

3.Эрүүгийн 201506000316 тоот хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Х.Лигсааг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан давааны 31-30 тоотоос,

4.Эрүүгийн 201615010039 тоот хэрэгт сэрдэгдэн эрэн сурвалжилж байсан Н.Чулуунсүрэн Архангай аймгийн Хотонт сумын нутаг дэвсгэрээс,

5.Эрүүгийн 201415010200 тоот хэрэгт сэрдэгдэн эрэн сурвалжилж байсан Ч.Бат-Эрдэнэ гэгчийг Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас,

6.Эрүүгийн 201615010118 тоот хэрэгт шалгагдаж байх хугацаандаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан Ч.Мөнхжаргалыг Хархорин сумын Ганган Орхон багийн нутгаас тус тус дайчилан баривчилсан.

2016 оны 1 дүгээр улиралд  тус хэлтсээс эрэн сурвалжлах “ASAP” санд нийт  64 хүн, мал, эд зүйлийн мэдээллийг бүртгэж зарлан  мэдээлснээс 5 хүн, мал, зүйлийг олж тогтоон эрэн сурвалжлалтыг зогсоосон.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсан 1 яллагдагчийг  эрэн сурвалжилж байгаа ба ASAP сан болон нийт бие бүрэлдэхүүнд зарлан мэдээлж ажиллав.

2016 оны 1 дүгээр сард тус хэлтсээс Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Есөн-зүйл, Бүрд, Баян-Өндөр, Өлзийт, Хархорин сумдын нутаг дэвсгэрт урьд өмнө нь үйлдэгдээд гэмт этгээд нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргүүдэд тооллого явуулж, цагдаагийн хэлтсийн даргад танилцуулж “ШАХАЛТ” нэгдсэн арга хэмжээг 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 70 хоногийн хугацаанд зохион байгуулж үр дүнг тооцон ажилласан. Дээрх арга хэмжээний хүрээнд түдгэлзүүлсэн 9 хэрэг, бүртгэгдэх үедээ сэжигтэнээр тооцогдвол зохих этгээд нь тогтоогдоогүй 6 хэрэг, 14 хэрэг үйлдэл илрүүлсэн байна.

2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл “МОРИН ЭРГҮҮЛ” хэсэгчилсэн арга хэмжээг тус сумын хөдөөний 5 баг дээр эрүү болон хэв журмын албатай хамтран зохион явуулж, мал хулгайлах гэмт хэрэг болон байгаль орчны гэмт хэрэг, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчилах, мал бүхий иргэдийн дунд малчдын бүлэг нөхөрлөл байгуулах, бод малыг зүсийн бүртгэлтэй болгож богчилж хариулах, нүүж буухдаа үнэтэй эд зүйлсээ хараа хяналтгүй газар орхихгүй байх чиглэлээр малчдад яриа таниулга хийж, идэвхтэн малчидтай уулзаж үүрэг зааварчилга өгч ажилласан.

Өвлийн идэшний үе эхэлж байгаатай холбогдуулан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “”ХЯНАЛТ-ШАЛГАЛТ” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үүний дотор мал, мах худалдан борлуулдаг ченж, мал эмнэлгийн эмч, мал эмнэлгийн үржлийн тасгийн эрхлэгч нарыг оролцуулж хурал, зөвлөгөөн зохион байгуулж, сумын иргэдийн хуралд зөвөлгөөнөөс гарсан шийдвэрийг хүргүүлсэн.

Хархорин сумын 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 5 багт 5 алба хаагчийг томилон иргэд, малчидтай уулзаж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, туслах малчин, тээврийн хэрэгсэл, галт зэвсэг, үнэт зүйлс болон оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарын судалгааг гаргуулан авч хөдөөний багийн малчин өрхийн оршин суугаа байршил болон холбоо барих утасны жагсаалтаар нэгдсэн бүртгэл судалгаатай болгох чиглэлээр сан бүрдүүлэн ажиллаж байна.

               Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүдэд байнгын хяналт тавьж тэдгээрийн үйл хөдлөлийн талаар мэдээ, мэдээлэл цуглуулан ажиллаа.

 Уг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тус суманд байгуулагдсан малчдын 14 бүлэг нөхөрлөлийг удирдлагаар хангаж хамтран ажиллах ажлыг идэвхижүүлэх зорилгоор уулзаж яриа таниулга хийн ажиллаж байна.

Дээрхи арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээр урд оны мөн үеэс мал хулгайлах гэмт хэрэг 8 хэргээр буюу 50 хувь буурсан үзүүлэлттэй байна.

 “Мэдээлэл-Шийдвэрлэлт” хэсэгчилсэн арга хэмжээг 2016 оны 05 сарын 12-ноос 2016 оны 05 сарын 31-ны хооронд зохион байгуулан явуулж 1 хэрэг нөхөн, 5 хэрэг үйлдэл илрүүлэн ажилласан.

            Улсын хэмжээнд зохион байгуулагдсан “ТУЛГАЛТ-2”, “САР ШИНЭ-2016”, ”ИЛРҮҮЛЭЛТ-ОРГОДОЛ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд салбар төлөвлөгөөг гарган зохион байгуулан дүнг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн болно.

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулж буй “Судалгаа-1” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ЦЕГ-ын судалгаа хяналтын дэд санд субьектын 72 мэдээллийг оруулсан. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас 2016 оны 08 сарын 01-нээс 2016 оны 11 сарын 01-ны хооронд “ЦОХИЛТ 2016”, “Эрэн сурвалжлах ASAP сан”  нэгдсэн арга хэмжээг сумын хэмжээнд зохион байгуулж үр дүнг тооцсон.

2016 оны Цагдаагийн хэлтсийн дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хуралд 7 зүйл 30 заалттайгаар оруулан хэлэлцүүлж батлуулан ажиллаж үр дүнг тооцсон.

Цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Ч.Дэлгэрнасан 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Дотоод аюулгүй байдлыг хангах журам”  /код-113/-аар цагдаагийн хэлтсийн албаны сургалтын цагаар хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнд албаны сургалт зохион байгуулав.

             Цагдаагийн хэлтсийн алба хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө оролгын мэдүүлгийг хуулийн хугацаанд нь гаргаж аймгийн цагдаагийн газарт  хүргүүлэн ажилласан.

ХОЁР: ХЭРЭГБҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР:

            2016 онд  иргэд байгууллагаас гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 306 хүлээн авснаас, 184 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн 110 гомдол,   мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж 12 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлсэн. Гэмт хэргийн шинжтэй 280 гомдол мэдээллийн хуулийн анхны хугацаанд буюу  1-5 хоногт  буюу 91,5%-тай  6-19 хоногт  26 буюу 8,5 %-тай шалгаж шийдвэрлэсэн. 

            Эрүүгийн 204 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 52 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 95 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай,  22 хэргийг өөр хэрэгт нэгтгэж,  18 хэргийг түдгэлзүүлж 6 хэргийг харъяаллын дагуу шилжүүлж ажилласан байна.  Одоо 11 хэргийн үлдэгдэлтэй байна.

          Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах хэсэг 2016 онд  зохион байгуулагдсан  “Илрүүлэлт”, “Мэдээ мэдээлэл”, “Түдгэлзүүлсэн хэрэг” “Мэдэгдэл”  хэсэгчилсэн болон нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажилласан ба арга хэмжээний хүрээнд түдгэлзүүлсэн хэргүүдээс эрүүгийн 201515010123,  201515010032, 201515010063, 201415010180, 201415010008, 201315010143, 201315010064, 201515010073, 201615010039, 201515010152,                      201515010086, 201415010105, 201515010176, 2101511, 201615010053, 201215010147, 201615010039, 201315010085, 201515010081, 201303000265, 201515010157, 201615010170, 201615010065, 201615010085,  201615010132 тоот нийт 25 хэргийг сэргээн шалгаж шийдвэрлэсэн.

          Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад учирсан 88.123.167 төгрөгний хохирлоос 60.100.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж ажилласан байна. Хохирол нөхөн төлүүлэлт 68,2. %-тай байна.

         Яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурор шилжүүлсэн эрүүгийн 52 хэрэгт гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах зорилгоор 100 хувь мөрдөн байцаалтын мэдэгдэл бичиж,  хариуг авсан. Хариу авалт 100%-тай байна.

            Хэрэг бүртгэгч, Мөрдөн байцаагч нарын хэрэг бүрт нь хяналт тавьж ээдрээ төвөгтэй болон олон үйлдэлтэй онц хүнд гэмт хэргүүдтэй тухай бүрт нь танилцаж 13 даалгавар бичиж хариуг тооцож авсан.

            Хархорин сумын прокурорын газраас хэрэг бүртгэх мөрдөн байцаах хэсэгт  шаардлага хүрүүлсэн ба шаардлагын мөрөөр алба хаагч нарт албаны шалгалт хийж  зөрчил  заагдсан  алба хаагч нарт Төрийн албаны тухай хуулийн болон үр дүнгээр  арга хэмжээ авч  шаардлагын заалт нэг бүрээр сургалт зохион байгуулж ажилласан.

ГУРАВ:НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР:

Тайлангын хугацаанд жижүүрт хөтлөгдвөл зохих бүртгэл судалгааны баяжилтанд хэлтсийн дарга, ахлах офицеруудын хэмжээнд танилцан зааварчилга өгч жижүүрийн офицеруудад хугацаатай үүрэг өгч зөрчлийг арилгуулсан ба гэмт халдлагад өртөж болзошгүй цэгүүд болох шатахуун түгээх станц, банк санхүүгийн байгууллагууд, Эрдэнэ-Зуу музей, Хархорум музей, худалдаа үйлчилгээний төв болон гэмт хэрэг гарч болзошгүй гудамж талбайг эргүүлийн маршрутанд хамруулан байнгын хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумын төвийн насанд хүрсэн иргэдийн 0,8 хувь буюу 72 хүнээс хамтран ажиллах талаар санал хүсэлтийг авсан бөгөөд ЦЕГ-ын даргын 2009 оны 12-р сарын 14-ны 613 тоот тушаалаар батлагдсан туслах тоо бүртгэл, бүртгэл хяналтыг 56 төрлийн судалгааг объект, субъектээр нь төрөлжүүлэн гарган хариуцсан багтаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

       

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна