/ / Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсэг

Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсэг

            Урд эгнээ баруун гар талаас: ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Д.Отгонбаяр, хэсгийн дарга, цагдаагийн ахмад Ш.Сүхтулга, мөрдөн байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Пүрвээ, арын эгнээ: мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ё.Бадрал, мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баасансүрэн 

      Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1972 онд Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсанаас хойш 40 гуруй жилийн хугацаанд мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаад 2006 онд хэлтэс болж өргөжсөнөөр мөрдөн байцаах тасаг, хэрэг бүртгэх мөрдөн байцаах хэсгийн зохион байгуулалттайгаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Хархорин, Хужирт гэсэн сумдыг хариуцан үйл ажиллагаа явуулсаар ирсэн түүхтэй.  

            Одоо Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсэг нь батлагдсан орон тоогоор хэсгийн дарга-1, ахлах мөрдөн байцаагч-1, мөрдөн байцаагч-2, хариуцсан Бат-Өлзий, Хужирт сум дахь цагдаагийн хэсэгт тус бүр 1 мөрдөн байцаагч, нийт 6 орон тоотойгоор мөрдөн байцаалтын харъяаллын хэрэг, материал шалгах үндсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

           Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсгийн даргаар цагдаагийн ахмад Ш.Сүхтулга, ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Д.Отгонбаяр, мөрдөн байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Пүрвээ, цагдаагийн дэслэгч Б.Баасансүрэн, Хужирт сум дахь цагдаагийн хэсгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч З.Цэрэнхүү, Бат-Өлзий сум дахь цагдаагийн хэсгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ё.Бадрал нар ажиллаж байна. 

            Мөрдөн байцаах алба, тасаг, хэрэг бүртгэх мөрдөн байцаах хэсэгт мөрдөн байцаагчаар цагдаагийн ахлах дэслэгч Н.Буян, цагдаагийн дэслэгч Д.Алтаншагай, цагдаагийн дэслэгч Б.Байгаль, цагдаагийн дэслэгч Г.Даваасүрэн, цагдаагийн дэслэгч О.Одонбаатар, цагдаагийн хошууч Д.Энхболд, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Одончимэг, цагдаагийн ахмад Д.Батсүх, цагдаагийн дэслэгч Ц.Ариунболд, цагдаагийн дэслэгч Ц.Насанбаяр, цагдаагийн дэслэгч Л.Буяндэлгэр, цагдаагийн дэслэгч Б.Дэмбэрэлрагчаа, цагдаагийн ахлах дэслэгч Д.Нямрагчаа, цагдаагийн ахмад Ц.Отгон, цагдаагийн ахлах дэслэгч Э.Алтансүм, цагдаагийн ахлах дэслэгч Д.Отгонбаяр нар, ахлах мөрдөн байцаагчаар цагдаагийн хошууч Б.Дэлгэрсайхан, цагдаагийн хошууч Ю.Ганзориг, цагдаагийн ахлах дэслэгч Г.Одхүү, цагдаагийн ахлах дэслэгч Д.Ган-Эрдэнэ, цагдаагийн дэд хурандаа Д.Пүрвээ нар ажиллаж байлаа. /цолыг ажиллаж байсан үеийнхээр бичсэн/

            Тасаг, хэсгийн даргаар:

Цагдаагийн дэд хурандаа Д.Лхамжав 2007-2010 он

Цагдаагийн дэд хурандаа Б.Батбаяр 2010-2011 он

Цагдаагийн дэд хурандаа Б.Энхболд 2011-2012 он

Цагдаагийн дэд хурандаа Д.Пүрвээ 2012-2016 он

Цагдаагийн ахмад Ш.Сүхтулга 2016 оны 03 дугаар сараас ажиллаж байна. 

 

 ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ ХЭСЭГ

               

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна