/ / тайлан үргэлжлэл

тайлан үргэлжлэл

Сумын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор тусгай болон нэгдсэн арга хэмжээнүүдийг тусгай төлөвлөгөөний дагуу дангаараа болон бусад албад, иргэн аж ахуй нэгж байгууллага сайн дурын хөдөлгөөнүүдтэй хамтран зохион явуулсан.

            Үүнд: “Илрүүлэлт”, “Сэрэмжлүүлэг”, “Зөрчлийн илрүүлэлт”, “Зэвсэг-2016”, “Оргодол”, “Журам”, “Гарал үүсэл”, “Ноолуур”, “Цахим тоглоом”, “РС”, “Сэрэмжлүүлэг”, “Судалгаа”, “Тусгай зөвшөөрөл”, “Сар шинэ”, “Эргүүл”, “Гарын дардас”, “Камер”, зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион явуулж оролцсны үр дүнд орон байр болон гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн илрүүлэлт 21 хувиар буурсан.

Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохиогдсон “Зүүн бүсийн морьдын уралдаан”, “Хархорин сумын 60 жилийн ой”, “Хархорум хот байгууллагдсаны 776” жилийн ой, “Эрдэнэ-Зуу” хийдийн байгууллагдасны 430 жилийн ой, “Морьтон Монгол” аян, Улсын их хурлын дарга иргэдтэй уулзах болон дамжин өнгөрөх үеийн хамгаалалтуудад Хархорин сумын Цагдаагийн хэлтсийн хэв журмын алба хаагч нар явж ямар нэг зөрчил дутагдалгүй ажилласан.

Шүүхийн шийдвэрээр чанга, жирийн дэглэмтэй хорих ангид ял шийтгэгдсэн 1 ялтанг ямар нэг зөрчилгүй хуяглан хүргэж аймаг, сум дундын шүүхэд 1 хүнийг албадан хүргэсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 56 тоот тушаалын биелэлтийг хангах зорилгоор хэв журмын алба хаагчдаас гэмт хэргийн талаархи илтгэх хуудас 9-ыг бичүүлж Эрүүгийн албанд шилжүүлсэн.

Хэв журмын алба хаагчдаас тайлангийн хугацаанд 4 гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлж, олон нийтийн газар, гудамж талбай ахуйн хүрээнд согтууран зөрчил гаргасан 174 хүнийг саатуулж, шүүхийн шийдвэрээр 56 хүнийг 7-30 хоногийн хугацаатай баривчлуулан, Монгол улсын хууль тогтоомж зөрчсөн 305 хүнийг 1,525,000 мянган төгрөгөөр торгож, шийтгэвэрээр 20 хүнийг 1,121,600 хутга мэс зодооны хэрэгсэл 10 хурааж, архи согтууруулах ундаа 102, пиво 95 ширхэгийг хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэлээ.

Тайлангийн хугацаанд Хархорин сумын нутаг дэвсгэрт орон байрны хулгайн болон залилангийн 6 гэмт хэргийн халуун мөрөөр нь болон нөхөн илрүүлсэн байна.

2016 онд гудамж талбай олон нийтийн газар ахуйн хүрээнд ууж согтуурч саатуулагдсан 170 хүний үйлчилгээний хураамжинд 780,500 мянган төгрөгийн, баривчлагдсан 56 хүнээс 51 хүний 2,439,000 мянган төгрөгийг төрийн сангийн дансанд тушааж санхүүд тушааж, 250 иргэнийг эмнэлэгийн анхан шатны үзлэгт хамруулж тусамж үзүүлсэн байна.

Архидан согтуурч сум дундын шүүхээр баривчлагдсан 56 хүнд архины хор хөнөөлийн талаар болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран давхардсан тоогоор 27 удаагийн “Архи амьдралын дайсан”, ”Амьдралын зөв хэв маягт суралцах”, Архи тамхины хор хөнөөл эрхтэн системд нөлөөлөх нь”, “Амьдралын буруу хэвшилээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх”, “Амьдралын зөв хэвшилд сурах”, “Шарталтын хам шинж” “Архи хэдэн насны дайсан бэ”, “Гарны эрүүл мэнд” АА нийгэмлэгтэй хамтарч “Архинаас гарах аргууд” зэрэг сэдвүүдээр нийт 336 удаагийн сургалтыг 2 цагийн хугацаатай эрх зүйн сургалтыг явуулсан байна.

Баривчлагдсан этээдүүдэд өгч буй хоолны амт чанар орж хэмжээг 336 удаа шалгаж 168 удаа дээжинд устгал хийж саатуулах баривчлагдсан байранд 336 удаагийн ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж ажилласан байна.

Мэдээллийн туслах тоо бүртгэлийн санд саатуулагдсан 172 хүнийг шивж баталгаажуулсан.

           Урьд онд олон нийтийн газар болон гудамж талбай ахуйн хүрээнд архидан согтуурч зөрчил гаргасан 32 хүнийг шүүхийн шийдвэрээр 7-30 хоногийн хугацаатай баривчлуулах арга хэмжээ авч шийдвэрлэж байсан бол энэ онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулж ажилласаны үр дүнд ахуйн хүрээнд болон гудамж талбайд гарсан зөрчил  78.1 хувиар буурсан.

         Гудамж талбай олон нийтийн газар ахуйн хүрээнд ууж согтуурсан 19 хүний үйлчилгээний хураамжинд 88,350 мянган төгрөгийн, баривчлагдсан 6 хүний 386, 600 мянган төгрөгийг санхүүд тушааж, 30 иргэнийг эмнэлэгийн анхан шатны үзлэгт хамруулж тусамж үзүүлсэн байна. Энэ оны эхний  байдлаар байнга архидан согтуурдаг давхардсан тоогоор 67 хүнд архины хор хөнөөлийн талаар болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар 24 удаагийн “Архи амьдралын дайсан”,”Амьдралын зөв хэв маягт суралцах”, Архи, тамхины хор хөнөөл эрхтэн системд нөлөөлөх нь”, “Архинд донтох өвчин”, “Шартах хам шинж”, “Зүрх судасны өвчлөл” зэрэг сэдвүүдээр эрүүл мэндийн сургалтыг явуулсан ба мөн Цагдаагийн хэлтсийн алба хаагч нарт “Халдварт ба халдварт бус өвчлөл”, “Томуу томуу төст өвчин”, “Согтууруулах ундааны хэт хэрэглээ”, “Архи хүний сэтгэц бие махбодь гэр бүлд нөлөөлөх нь” зэрэг сэдвээр сургалтын төлөвлөгөө гарган хэлтсийн даргаар батлуулж 5 удаа 10 цагийн эрүүл мэндийн сургалтыг сард 1-ээс 2 удаа зохион байгуулж архи хэрэглэхгүй байх баталгаа авч зурагжуулан дүгнэлт хийж 4 төрлийн сургалтын гарын авлага, материал тараан өгч эрүүл мэндийн анхан шатны мэдлэг олгосон. Албадан саатуулах, баривчлах байранд MNS5525:2015 стандарт шаардлагыг биелүүлж ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл эмнэлэгийн үйлчилгээг хангаж өдөр дутам ариутгалын бодистой чийгтэй цэвэрлэгээг хийлгэж мөн 7 хоногт 1-нээс 2 удаа их цэвэрлэгээ хийлгэн ажиллаж байна.

            Хорих ял эдлээд суллагдсан болон хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн 3 хүнд хяналтын хувийн хэрэг нээж хяналтанд байгаа хүмүүсээс гэмт хэрэг үйлдсэн болон оргон зайлсан зөрчил гаргаагүй ба хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн, хорих ял шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдүүдэд дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж Монгол улсын хууль тогтоомжуудад заасныг уншиж танилцуулж, тэдний ар гэрийн хүмүүстэй уулзаж дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байх талаар баталгаа авч заавар зөвлөлгөө өгч ажиллаа.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ  ЧИГЛЭЛЭЭР:

2016 онд Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Хархорин сумын иргэдийн дунд “Архидалтгүй Хархорин-Гэрэлт ирээдүй” аянг зохион явуулж удирдамж төлөвлөгөөг батлуулж Хархорин сумын тамгын газар, ГХУС зөвлөлийн дарга болон гишүүд, иргэдийн сайн дурын байгууллага, Эрдэнэ-Зуу телевизын зураглаач нартай хамтран Хархорин сумын иргэд, айл өрхүүдээр хулгайн гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх талаар 600 ширхэг зурагт хуудас бүхий сэрэмжлүүлэг тарааж 30 минутын телевизийн нэвтрүүлгийг бэлтгүүлэн ажилласанаас гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэв журмын алба нь “Сар шинэ, “Эргүүл”, “Хонхний баяр”, “Эргүүл”, “Хяналтын камер”, “Гарын дардас”, “Ноолуур”, Замын цагдаагийн албадтай хамтран Хархорин сумын Ерөнхий боловсролын 3 сургуульд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 6 удаагийн 2 цагийн яриаг Хархорин сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүдтэй хамтран “Хархорин” телевизээр сурталчилан ажилласан.

Мөн Тусгай хамгаалалтын байгалын цогцолборт газрын байцаагч Л.Эрдэнэчимэг, байгаль хамгаалагч Буманнямбуу нарын хамт 7 хоногийн хугацаатай “Илрүүлэлт” арга хэмжээний хүрээнд Орхон гүүрний орчим хууль бусаар мод бэлтгэн явж байсан 2 Портер автомашиныг шалган модыг хураан авч зохих шатны байгууллагад нь хүлээлгэн өгч ажиллаа.

Хархорин сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар үйлчилдаг аж ахуй нэгжүүдэд гэнэтийн шалгалтыг 68 удаа явуулахад сумын засаг даргын 7 хоног бүрийн 5 дахь өдөр согтууруулах ундаагаар үйлчилэхгүй байхаар заасан        захирамжыг зөрчсөн “Гүн нуур”, “Зоосон бороо”, “Дэлгэрэх бүрд”, “Арвижих-3”, “Ван-Уул”, “Оргил-2” зэрэг дэлгүүрүүдэд сануулга өгч тэмдэглэгээ хийсэнээс гадна “Баянгол” гэх газар явуулан цайны газар ажиллуулдаг н.Алтанцэцэг гэх эмэгтэй иргэдэд архи согтууруулах ундаа борлуулж байсаныг таслан зогсоож 12 ширхэг пиво, 26 ширхэг архийг хураан авч тэмдэглэл үйлдэн зохих шатны байгуулагад нь өгч шийдвэрлүүлсэн байна.

Ял эдлээд суллагдсан болон хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн 17 хүнд хяналтын хувийн хэрэг нээн ажиллаж байгаа ба хяналтанд байгаа хүмүүсээс гэмт хэрэг үйлдсэн болон оргон зайлсан зөрчил гаргаагүй ба хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн, хорих ял шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдүүдэд гэмт хэргийн бүлэг бөөгнөрөл, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Монгол улсын бусад хууль тогтоомжуудад заасныг уншиж танилцуулж, тэдний ар гэрийн хүмүүстэй уулзаж дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байх талаар баталгаа авч заавар зөвлөлгөө өгч ажиллаа.

            Монгол улсын хөдөлмөрийн хуулийн дагуу нийтээр амардаг баярын өдрүүдэд байгууллага аж ахуй нэгжүүдэд албан мэдэгдэл хүргүүлэн дарга захирлуудын тушаал шийдвэрээр хариуцлагатай эргүүл жижүүрийг томилуулан тушаалийн 1 хувийг цагдаагийн хэлтэс дээр ирүүлж биелэлтэнд хяналт тавьж мэдэгдлийн дагуу арга хэмжээ зохион байгуулаагүй байгууллага аж ахуй нэгжид ГХУС тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцож ажиллаа.

АРХИДАН СОГТУУРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР:

Архины хор хөнөөл, архидан согтуурахын хор уршиг, гэр бүл хамт олонд архидалтгүй орчинг бий болгоход чиглэгдсэн ухуулага, сурталчилгааны ажлыг орон нутгийн ЗДТГ болон аж ахуй нэгж байгууллагтай хамтран архидан согтуурч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, архинд донтох өвчтэй болсон хүмүүсийн судалгааг шинэчлэн гарган тэдний дунд “Архидалтгүй амар тайван амьдралын төлөө хамтдаа” аян зохион явуулж “АА” нийгэмлэгийн гишүүд нартай хамтран архинд донтох өвчтэй 12 иргэнийг хамруулж ажилласанаас гадна архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 38 дэлгүүр аж ахуй нэгж байгууллагын эзэн, дарга, захирлуудыг хүлээн авч уулзалт зөвлөлгөөн зохион явуулж 7 хоногийн 1 дэхь өдрийг архигүй орчинг бий болгох зорилгоор архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхаар тогтоол, шийдвэр, захирамжын дагуу дээрх өдрүүдэд Цагдаагийн эргүүл шалгалтыг идвэхижүүлэх зорилгоор “Эргүүл” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж Цагдаагийн хэлтсийн алба хаагч нар оройн 10 цагаас оройн 21 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгжүүдэд байнгын хяналт шалгалтыг тавьж ажиллан илэрсэн зөрчил дутагдалд хуулийн дагуу арга хэмжээ тооцон ажиллаа.

            Хархорин суманд үйл ажиллагаа явуулдаг архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 38 аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд мэргэжилийн хяналтын улсын байцаагчтай хамтран 12 удаа үзлэг шалгалтыг зохион байгуулаж илэрсэн зөрчил дутагдалд хариуцлага тооцож ажилласан. Энэ нь Монгол улсын архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг сурталчилах ажлыг төрөл бүрийн хэлбэрээр иргэдэд сурталчилаж Хархорин сумын төв зам дагуух самбарт “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” “Архигүй-Гэрэлт ирээдүй” аянг Хархорин сумын төрийн болон төрийн бус байгуулагуудтай хамтран зохион байгуулж алба байгууллага дунд явуулын туг аялуулан ажиллуулж мөн зурагт хуудас бүхий 2 самбарыг байрлуулан Хархорин сумын иргэдийг уриалсан.

ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР:

               “School police” хөтөлбөр арга хэмжээг явуулж бага насны хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох талаар сургууль, цэцэрлэг бүрт сар бүр 1 удаа сургалт зохион явуулсан. Сургууль цэцэрлэгийн хүүхдүүд цугларах тарах үеэр сургуулийн орчмын замд хүүхдүүдийг зам хөндлөн гаргах ажилд багш нарыг татан оролцуулснаас гадна сургуулийн орчимд РС тоглоомын газруудаар багш нарыг цагдаагийн байгууллагатай хамтран эргүүл шалгалтанд ажилуулсан нь ажлын үр дүнгээ өгч байгаа болно.

Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Гүзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн 8-10 дугаар ангийн сурагчдын дунд  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, хүүхдүүд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох замын хөдөлгөөний дүрмийн талаар тус тус сургалт зохион явуулсан.

ЖИЖҮҮРИЙН ШУУРХАЙ АЛБА:

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 6-р сарын 30-ны өдрийн 351 тоот тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллаганы журмыг үндэслэн иргэд, албан байгууллагаас ирсэн гэмт хэрэг зөрчлийн тухай мэдээ мэдээлэл өргөдөл, гомдлыг шуурхай хүлээн авч шалган, хүний эрх эрх чөлөөг хүндэтгэх, иргэдэд үйлчлэх ажлыг сайжруулахын тулд Цагдаагийн хэлтсийн шуурхай үйл ажиллагаа тасралтгүй явж байх зарчмыг баримтлан, алба хаагчийн ажиллах нөхцөл бололцоог боловсронгүй болгох бусад албадын ажлын уялдаа холбоог сайжруулан нэмэгдэл удирдлагаар ханган зохион байгуулж удирдаж, хянан шалгах, гүйцэтгэлийн болон биелэлтийн түвшинд тавих хяналтыг сайжруулан, хүн хүч машин техник бусад хүч хэрэгсэлийг шуурхай зохицуулан Цагдаагийн хэлтсийн удирдлага болон бусад албадыг эрүүгийн нөхцөл байдлын талаархи мэдээ, мэдээллээр шуурхай хангаж, орон нутгийн мэдээг нэгтгэн авч тодорхой үнэлэлт дүгнэлт өгч ажиллаж байна. 2016 оны жилийн эцсийн байдлаар Цагдаагийн хэлтсийн жижүүрийн албанд нийт 774 гэмт хэргийн болон захиргааны зөрчлийн дуудлага мэдээ мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 292 дуудлага мэдээллийг хүлээн авч эрүүгийн хэрэг үүсгэсэн болон эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт хүргүүлсэн байна. Хэргийн газрын 1873 кадр зураг авч гарын мөр 45, гутлын мөр 57, бусад мөр 32 тус тус бэхжүүлэн авсан байна.

ШҮҮХ ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР:

2016 онд тус хэсэг нь Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрнаас 12 яллагдагчийг хуяглан хүргэх ажиллагааг баталсан төлөвлөгөө, зураглалын дагуу ямар нэгэн зөрчил дутагдалгүй явуулж ажиллаа.

Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч нарын захирамжийн дагуу иргэний хариуцагч 3 этгээдийн хаягийг тогтоон албадан ирүүлж шүүхэд хүлээлгэн өгсөн.

Эрүүгийн 16 шүүх хуралдааны дараа 16 яллагдагч, ялтаныг тусгаарлах өрөөнд байнгын хяналтанд харгалзаж ямар нэгэн зөрчилгүй хамгаалалт хийсэн. 414 оролцогчтой 16 эрүүгийн, 74 иргэний шүүх хуралд хуралдааны дэг сахиулж ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй ажилласан.Хуяглан хүргэх харуулаас 16 яллагдагч, ялтаныг тусгаарлах өрөөнд байнгын хяналтанд харгалзаж үүрэг гүйцэтгэсэн.

Шүүхийн байранд 24 цагаар 142 удаа 3408 цагийн үүрэг гүйцэтгэж, шүүхийн байранд нэвтэрсэн 2530 иргэний бичиг баримтыг шалган түр үнэмлэх олгон нэвтрүүлж, шүүх шүүгчийн аюулгүй байдлыг ханган ажиллаа.

ДӨРӨВ: ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР:

          Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр албан мэдэгдэл шаардлага хүргүүлсэн байгууллага, аж ахуй нэгжүүдийн биелэлтэнд хяналт тавьж, хариуг хугацаанд нь авч ажилласан. Иргэд, жолооч нарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, халтиргаа гулгаанаас болгоомжилж,  замын хөдөлгөөнд соёлтой оролцох талаар тараах материал 100 ширхэгийг хэвлүүлэн гар дээр нь олгосон.

          Тухайн нутаг дэвсгэрт зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, осол зөрчил гарч болзошгүй Шанх багийн 2 дугаар тасгийн пост, Улаанбаатар хотоос- Хархорин  сум явах чиглэлийн уулзвар, Эрдэнэтолгой баг Архангай аймгийн Хашаат сумаас-Хархорин сум руу явах чиглэлийн уулзвар, Орхон голын гүүр зэрэг газруудад байнгын болон хөдөлгөөнт пост гарган алба хаагчид  эргүүл шалгалтаар 7 хоног бүр 17:00 цагаас 19:00, 21:00 цагаас 09:00 цагийн хооронд  үүрэг гүйцэтгэсэн.

        Нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд тухайн орон нутагт хяналт шалгалтыг тогтмол явуулж  нийт 266 цагийн үүрэг гүйцэтгэв.

         368 тээврийн хэрэгслийн ачаа тээш, моторын хэсэг болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт шалгалт хийж  107 зөрчил илрүүлж, зөрчилтэй явсан 46 жолоочийн зөрчлийг газар дээр нь засуулж, 34 жолоочийн зөрчлийн амаар сануулж, ЗХАБТХ-ийн 27 дугаар зүйлийн 1-д зааснаар эрхийн үнэмлэхтэй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жилийн хугацаагаар хасаж, 768000 төгрөгөөр, хөдөлгөөний аюулгүй байдлын холбогдох бусад хууль тогтоомж зөрчсөн 14 жолоочийг шийтгэврээр 499.200 төгрөгний торгууль тус тус ногдуулж, 22 тээврийн хэрэгсэлийг түр саатуулж ажилласан.

           Замын цагдаагийн албаны байнгын постонд  3 алба хаагч 12 цагаар тогтмол үүрэг гүйцэтгэн хяналт шалгалт хийж ажилласнаар 642 тээврийн хэрэгслийн жолооч нарын зөрчлийг газар дээр нь засуулж, 683 жолоочийн зөрчлийг амаар сануулж, ЗХТХ-ийн 25 дугаар зүйлийн 5-д зааснаар 182 жолоочийг 1.190.000 төгрөгөөр торгож, 179 жолоочийн тээврийн хэрэгслийн гэрэл дохиог бүрэн гүйцэд засуулж, хүн тээвэрлэх, ачаа ачих журам зөрчсөн зэрэг бусад зөрчлөөр цаашид зөрчлөө давтахгүй байх, хөдөлгөөнд соёлтой оролцох талаар 783 тээврийн хэрэгслийн жолооч нарт санамж сэрэмжлүүлэг өгч ажилласан.

Хаврын тэргүүн сарын “Сар шинийн баяр”, “Цэргийн баяр”, “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр” зэрэг арга хэмжээг  тохиолдуулан Хархорин суманд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарт хөдөлгөөнд соёлтой оролцох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар  550 ширхэг санамж “сэрэмжлүүлэг” хүргүүлэн ажилласнаар ямар нэгэн осол хэрэг зөрчил гараагүй болно.

Тус сумын нийтийн тээвэр эрхэлдэг жолооч нарын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Алтан шар зам тань Өлзийтэй байг” тэмцээнийг Хархорин сумын нийт жолооч нарын дунд 2015 оны 3 дугаар сар 19-ний өдөр амжилттай зохион явууллаа. Уг тэмцээнд 6 байгууллагын 78 тамирчид 3 төрөлт тэмцээнд хурд хүч авхаалж самбаагаа сорьж оролцсоноос багийн дүнгээр Нэгдүгээр байранд: Нийтийн тээврийн ”Микроны босс”, Хоёрдугаар байранд: АЗЗА-гын жолооч нарын баг тамирчид тус тус байр эзэллээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Эрдэнэзуу хийдээс 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Майдар бурхан эргэх өдрийн арга хэмжээ, УИХ-ын дарга З.Энхболд Архангай аймгаас Хархорин суманд ирж иргэдтэй уулзах үеийн хамгаалалтыг ямар нэгэн зөрчилгүй хэвийн зохион байгуулсан болно.

ТАВ:ШҮҮХ ПРОКУРОРЫН МЭДЭГДЭЛ, ЭНГИЙН МАГАДЛАЛЫН ДАГУУ АВСАН

АРГА ХЭМЖЭЭ ҮР ДҮНГИЙН ТАЛААР:

               Тус хэлтэс 2016 онд  сум дундын Прокурорын газраас хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсэгт 3.шаардлага авч, шаардлага бүрийн мөрөөр албаны шалгалт явуулан шалтгаан нөхцөлийг тогтоож, ажилдаа хариуцлагагүй хандсан, буруутай алба хаагчидад хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар арга хэмжээ тооцон, шаардлагад тусгагдсан шалтгаан нөхцөлийг арилгуулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж хариуг 14 хоногийн дотор прокурорт хүргүүлэн ажилласан.Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах  хэсгийн алба хаагч нар прокурорын байгууллагатай сар бүр хамтарсан зөвөлгөөнийг зохион байгуулж процессийн зөрчил гаргахгүй хэргийг шийдвэрлэх, нэг үйлдэлтэй хүндэвтэр хэргийг 1 сарын дотор шийдвэрлэх, олон үйлдэлтэй хэргийн зүйлчлэлийг зөв олж маргаангүй шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэн ажиллаж байна.

ЗУРГАА: САНХҮҮ НИЙГМИЙН АСУУДЛЫН ТАЛААР АВСАН АРГА ХЭМЖЭЭНИЙ

ҮР ДҮНГИЙН ТАЛААР:

Тус цагдаагийн хэлтэс нь 2016 оны 12-р сарын батлагдсан төсвийн хуваарийн дагуу 541,897,800 төгрөгийн санхүүлжилт авсан.

Үүнээс алба хаагч нарын цалин хөлс болон нэмэгдэл урамшуулалд 426,084,338 төгрөг, нийгийн даатгалын шимтгэлийн зардалд 11,489,496 төгрөг, байр ашиглалттай хобоотой зардал болох гэрэл цахилгааны зардалд 7,131,600 төгрөг, түлш халаалтын зардалд 11,063,900 төгрөг, цэвэр бохир усны зардалд 2,471,000 төгрөг, хангамжийн материалын зардал болох бичиг хэргийн зардалд 2,520,300 төгрөг, тээвэр шатахууны зардалд 33,750,000 төгрөг, шуудан харилцаа холбоо интернетийн төлбөрт 2,714,500 төгрөг, бага үнтэй түргэн элэгдэх ахуйн эд зүйлсийн зардалд 1,295.200 төгрөг норматив зардал болох хоол хүнсний зардалд 8,779,100 төгрөг, эм бэлдмэл эмнэлэгийн хэрэгсэлийн зардалд 150,000 төгрөг, эд хогшил урсгал засварын зардал болох хөдөлмөр хамгаалалын хэрэгсэлийн зардалд 460,300 төгрөг урсгал засварын зардалд 1,739,200 төгрөг, томилолт зочид төлөөлөгчдийн зардал болох доттод албан томилолтын зардалд 4,298,700 төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамж болох даатгалын зардалд 598,800 төгрөгийг тус тус зарцуулж, өөрийн үндсэн үйл ажиллагааны орлогоор улсын төсөвт 3,626,300 төгрөгийг төвлөрүүлсэн ба тайлант хугацаанд тус цагдаагийн хэлтсийн хашааны өрийн үлдэгдэл болох 3,662,700 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг Өвөрхангай аймгийн ИТХ-аар шийдвэрлүүлсэн.

Тус хэлтсийн санхүү нь 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг Өвөрхангай аймгийн Аудитын газраар шалгуулан ямар нэгэн зөрчил дутагдалгүй үнэлгээ авч шалгалтын хариу менежментийн захидлыг ЦЕГ-ын санхүү хангамжийн газарт хүргүүлсэн ба зөвлөмжийн биелэлтийг 2016 оны 6-р сарын 15-ны дотор Өвөрхангай аймгийн Аудитын газарт хүргүүлж ажиллалаа.

Тус цагдаагийн хэлтэс нь 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Монгол даатгал ХХК-тай даатгалын гэрээ байгуулж, 247,800 төгрөгөөр жолоочийн албан журмын даатгал, 351,000 төгрөгөөр тээврийн хэрэгслийн даатгал, 798,000 мянган төгрөгөөр 38 алба хаагчийг гэнэтийн ослын даатгалд хамруулсан байна.  

Цагдаагийн хэлтсийн цайны газрын түрээслэгчийн хүсэлтээр гэрээг цуцалж шинээр И.Амартуяатай түрээсийн гэрээг шинэчлэн байгуулж хоногийн хугацаанд жижүүрийн үүрэг 24 цагаар гүйцэтгэж болон захиргааны журмаар баривчлагдсан иргэд, цагдаагийн хэлтсийн алба хаагч нарт халуун хоол цайгаар үйлчилж байна.

            Тус хэлтсийн 2016 оны батлагдсан төсвийн дагуу 10 саяас дээш үнийн дүнтэй тээвэр шатахуун, түлш халаалтын зардлууд дээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу тендер зарлаж тендрийн хорооны гишүүнээр ажиллаж сонгон шалгаруулалт хийж тендрийн материалыг иж бүрдлийг хангаж архивлан хэлтсийн даргаар хянуулсан.

            Алба хаагч нарын 2016 оны 1-11 сарын нийгмийн даатгалын тайланг хуулийн хугацаанд нь гаргаж цагдаагийн хэлтсийн даргаар баталгаажуулан харъяа нийгмийн даатгалын тасагт хүргүүлж, мөн нийгмийн даатгалын нэгдсэн n.daatgal.mn сайтад шивж оруулан, цаасан тайланг баталгаажуулан ажиллаж байна.

            2016 оны 1-11-р сарын төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ, өр авлагын дэлгэрэнгүй мэдээг хугацаанд нь гаргаж төрийн сангийн төлөөлөгчөөр баталгаажуулан албан тоотоор ЦЕГ-ын санхүү хангамжийн газарт хүргүүлсэн.

            Цагдаагийн хэлтсийн алба хаагч нартай тухай бүр, сар бүр тооцоо хийж 2016 оны 1-11-р сарын үнэт цаасны тайланг гаргаж цагдаагийн хэлтсийн даргаар батлуулан албан тоотоор ЦЕГ-ын санхүү хангамжийн газарт хүргүүлсэн.

           Байгууллагын санхүүгийн нээлттэй байдлыг хангах үүднээс 1-11-р сарын санхүүгийн мэдээллийг Монгол улсын шилэн дансны тухай хуулийн хавсралтын дагуу гаргаж, шилэн дансны нэгдсэн портал сайт болох shilendans.gov.mn сайтад байршуулсан.

           2016 онд тус Цагдаагийн хэлтэст ЦЕГ-аас 6,917,434.25 төгрөгийн сум, тусгай хэрэгсэл, 495,000 төгрөгийн бичиг хэргийн материал, 1,644,720 төгрөгийн аж ахуйн материал, 2,326,500 төгрөгийн махан консерев, 3,171,250 төгрөгийн шатахуун, 5,218,900 төгрөгийн машин тоног төхөөрөмж, 60,659,035.04 төгрөгийн авто тээврийн хэрэгслийн системийн дотоод санхүүжилтаар шилжүүлсэн. Мөн Тахарын алба татан буугдсантай холбоотойгоор Өвөрхангай аймгийн 4-р тойргийн тахарын алба татан буугдан 682,000 төгрөгийн тусгай зориулалтын хэрэгсэл, 268,000 төгрөгийн эм боох материал, 354,600 төгрөгийн аж ахуйн материал, 1,850,960 төгрөгийн машин тоног төхөөрөмж, 2,151,906 төгрөгийн тавилга эд хогшил, 119,466,666.64 төгрөгийн авто тээврийн хэрэгслийг орлогоор хүлээн авсан.

          2016 оны 6-р сарын 30-ны байдлаар санхүүгийн хоёрдугаар улирлын тайлан бэлтгэж Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Анхчимэгээр шалгуулж, өгсөн зөвлөмжийн биелэлтийг 2016 оны 9-р сарын 15-ны өдөр хүргүүлж ажилласан. Мөн гүйцэтгэлийн шалгалтыг 2016 оны 11-р сарын 14-ний өдөр хийсэн бөгөөд тус шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ханган ажиллах төлөвлөгөө гарган, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

            Өвөрхангай аймаг дахь Тахарын 4-р тойрог татан буугдсантай холбоотойгоор тус цагдаагийн хэлтсийн бүтэц орон тоонд өөрчлөлт орж Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг нэмэгдсэн. 2016 оны 11-р сарын цалингийн цэс Төлөвлөлт, зохион байгуулалтын алба 11 алба хаагч, ХБМБХэсэг 4 алба хаагч, эрүүгийн алба 3 алба хаагч, замын цагдаагийн алба 5 алба хаагч, хэв журмын алба 14 алба хаагч, ШШАБХХэсэг 6 алба хаагчийн орон тоотой үйл ажиллагаагаа Хархорин сум болон харъяа сумдын хэмжээнд сахилга батын доголдол, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй явуулж байна.

            Тус хэлтсийн хэмжээнд хэв журмын өдөр, оройн эргүүлд гарч байгаа алба хаагчдын хантааз, хутганаас хамгаалах бээлийгээ өмссөн эсэхийг шалган үүрэг өгч гаргадаг бөгөөд эргүүлийн алба хаагчдыг гар чийдэн, хутганаас хамгаалах бээлий, хантаазаар хангасан боловч бороохой, гав зэрэг тусгай зориулалтын хэрэгсэл дутагдалтай хэвээр байгаа нь алба хаагчдыг албан үүргээ гүйцэтгэхэд эрсдэл учирч болох дутагдалтай байна.

ДОЛОО:ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ, ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР:

Гэмт хэргийн гаралт буурч байгаа сайн дүнг гарч байгаа хэдий ч орон байрны хулгайн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарсан байна. Иймд 2017 онд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлд үр дүнтэй арга хэмжээ авч ажиллах, захиргааны зөрчлийн илрүүлэлт хангалтгүй байгаад анхаарч алба хаагчдыг зөрчил илрүүлэлтийг сайжруулах шаардлагатай байна.

Сумын хэмжээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцдог зөрчлийг таслан зогсоох, зөрчлийн илрүүлэлтийг сайжруулах ажлыг эрчимжүүлэн замын цагдаагийн хяналт шалгалтыг чанаржуулж, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг үр дүнтэй зохион байгуулснаар зөрчлийн илрүүлэлт дээшилж алба хаагчдын идэвх санаачилга сайжирч байна.

.

2017 ОНД ДЭВШҮҮЛЖ БУЙ ЗОРИЛТ

1.Цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас 2016 онд гаргасан сахилга ёс зүйн зөрчилд үнэлэлт, дүгнэлт өгч зөрчил дутагдал гаргасан алба хаагч нэг бүртэй уулзаж дахин зарчил дутагдал гаргахгүй байх талаар баталгаа гаргуулан сахилга ёс зүйг сайжруулах чиглэлээр шинэлэг арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, удирдлагын  манлайллыг сайжруулж, хяналт тавин ажиллах

2.Урьд онд болон энэ онд үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргүүд, тэр дундаа орон байрны хулгайн гэмт хэргийн болон захиргааны зөрчлийн илрүүлэлтийг ахиулах.

3.Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд орон нутгийн удирдлага  болон иргэдийг татан оролцуулах.

4.Хархорин сумын төвийг  телекамерийн хяналтанд бүрэн авах талаар холбогдох байгууллагад уламжилан шийдвэрлүүлэх

5.Алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, албаны сургалт, соён гэгээрүүлэх ажыг шинэлэг байдлаар үр дүнтэй зохион байгуулах

6.Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх

7.Байгууллага, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах ажлыг шинэ түвшинд хүргэх

8.Байгууллага, алба хаагчийн соёлыг сайжруулах ажлыг тогтмол зохион байгуулж, алба хаагчдын харьцааны соёлыг дээшлүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах зэрэг зорилтыг дэвшүүлэн ажиллах зорилт  тавин ажиллаж байна.           

 

 ТАНИЛЦСАН:ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА,

             ЦАГДААГИЙН ХОШУУЧ                         Х.ТҮМЭНБАЯР

 

ТАЙЛАН БИЧСЭН:ЭРҮҮГИЙН АХЛАХ ТӨЛӨӨЛӨГЧ,

 ЦАГДААГИЙН ХОШУУЧ                         Ч.ДЭЛГЭРНАСАН

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна