"САР ШИНЭ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ОРОН НУТГИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.
"САР ШИНЭ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ОРОН НУТГИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.
Тус Цагдаагийн хэлтсээс "Сар шинэ", "Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэг хэрэгсэл" нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Хурд" хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж зам тээврийн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай А0601, А0301 авто зам дагуу хөдөлгөөнт эргүүлээр хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. 2020 оны 02 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд нийт 883 тээврийн хэрэгсэл шалгаж, 95 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 800 санамж сэрэмжлүүлэг тарааж, 79 жолоочийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгож, хурд хэтрүүлэн зорчиж явсан жолооч нарт анхааруулж ажиллалаа.
ЗАМ, ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ОРОН НУТГИЙН ЗАМД ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ