/ / ШАР УСНЫ ҮЕРЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

ШАР УСНЫ ҮЕРЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

ШАР УСНЫ ҮЕРЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Хархорин суманд их хэмжээний цас орж, өндөр уулсын орчим болон гуу, жалга, суваг, шуудуунд их хэмжээний цас хуримтлагдсан.

Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээгээр ойрын өдрүүдэд дулаарах төлөвтэй байгаа учир Шар усны үер буух ЭРСДЭЛТЭЙ байна.

Иймд:
- Цас ихтэй уулын ам, бэл дагууд суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллага хашаа болон ойр орчмынхоо цасыг зайлуулах
- Суваг, шуудууг сэргээж, үерийн усны голдрилыг өөрчлөх зэрэг шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар:
- Газрын гадаргын цасан бүрхүүл, голын цас, мөс хайлах, шар усны үерийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудаар зорчиж болохгүйг АНХААРУУЛЖ байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна