/ / ОЙГООС ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭЖ, ТЭЭВЭРЛЭСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

ОЙГООС ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭЖ, ТЭЭВЭРЛЭСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

ОЙГООС ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭЖ, ТЭЭВЭРЛЭСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА


Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагч нар нь эргүүл шалгалтанд ажиллах хугацаандаа 2020 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр Бат-Өлзий сум 4 дүгээр багийн иргэн М, Э нар нь 43 ширхэг нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэн, тээвэрлэж явсаныг илрүүлэн шалгаж байна.

24.6 дугаар зүйл.Хууль бусаар мод бэлтгэх
1.Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.байнга тогтвортой;
2.2.бүлэглэж;
2.3.улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд;
2.4.төрийн албан хаагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

#УУЛ, УС УНАГАН ТӨРХӨӨРӨӨ БАЙГ. БАЙГАЛИА ХАМГААЛЬЯ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна