/ / НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Тус цагдаагийн хэлтсээс Хархорин сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр Хархорин сумын хэв журмын нөхцөл байдлын талаар танилцуулж, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх видео, шторкийг иргэдэд танилцуулж, гарын авлага тарааж, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Уг арга хэмжээн дээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, зүтгэл гарган ажилласан цагдаагийн дэд ахлагч А.Үйтүмэн Өвөрхангай аймгийн ГХУСАЗСЗөвлөлийн "Хүндэт өргөмжлөл"-өөр шагнагдлаа. Арга хэмжээнд Сум дундын Прокурорын газар, Онцгой байдлын хэлтэс, Шүүхийн шийдвэр биелүүлэх хэлтэс мөн Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн алба хаагч нар оролцож иргэдэд өөрсдийн чиг үүргийн дагуу үзүүлэх үйлчилгээ, мэдээлэл танилцуулгыг хүргүүлж ажиллалаа.124

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна