/ / Цагдаагийн хэлтэс

Цагдаагийн хэлтэс

ХАРХОРИН СУМЫН СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

          Эрт эдүүгээгийн түүхийн өлгий нутаг болсон үзэсгэлэнт Орхоны хөндийд газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор 1956 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөл 197 дугаар тогтоол гаргаж тэр үеийн Архангай аймгийн Лүн сум, Өвөрхангай аймгийн Шанх сумдыг нэгтгэн Хархорин сум сангийн аж ахуйг байгуулах шийдвэр гаргаснаар Эзэнт гүрний нийслэл Хархорум хотын буурь залгаж, Эрдэнэзуу хийдийн хаяа дэрлэж энэ цагийн Хархорин сум сүлдэт тамгаа атгаж соёмбот далбаагаа мандуулсан. Монгол улсын засаг захиргааны нэгж болон зохион байгуулагдаж 1959 онд анхны хэсгийн төлөөлөгчөөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат тухайн үедээ ЗХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургууль төгссөн Гэндэнгийн Галсандаш томилогдон Хужирт, Бат-Өлзий сумдыг хариуцан 3-н сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан байна.

      1959 онд Хархорин суманд Монгол банкны салбар байгуулагдах үед 2 цагдаагийн орон тоо нэмэгдэн анхны цагдаагаар Ц.Лүндэг, Д.Намжилдорж нар томилогдон банкны харуулын цагдаагаар үүрэг гүйцэтгэж байв.

    Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорин хотыг хөгжүүлэх, түүх соёл, дурсгалт газруудыг хамгаалах, газар тариалан эрхэлдэг аж ахуйн газрууд өргөжин тэлж худалдаа үйлчилгээний газрууд шинээр байгуулагдаж хүн амын суурьшил хөдөлгөөн, нягтрал ихсэж, цаашид Цагдаагийн байгууллагыг өргөтгөх асуудал тавигдаж Өвөрхангай аймгийн Хархорин суманд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1972 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 157 дугаар тогтоолоор Цагдан сэргийлэх анги, гал команд байгуулах шийдвэр гарч, улмаар Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайдын 1972 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 534 тоот тушаалаар ангийн дарга нэг, төлөөлөгч, мөрдөн байцаагч, гал сэргийлэн хамгаалах байцаагч, нарийн бичгийн дарга нарын 5-н орон тоог батлан Өвөрхангай аймгийн НАХ хэлтэст харъяалуулан байгуулсан байна.

    Цагдан сэргийлэх анги, Гал команд байгуулагдаж анхны даргаар цагдаагийн дэд хурандаа Г.Сэрээнэн, Аюулаас хамгаалах төлөөлөгчөөр том хэмээх цагдаагийн хошууч Л.Пунцагдаш, мөрдөн байцаагчаар хурандаа Д.Нэргүй, гал сэргийлэн хамгаалах байцаагчаар цагдаагийн ахмад  М.Пунцагдаш, нарийн бичгийн даргаар цагдаагийн ахлах ахлагч С.Лхамсүрэн, анхны цагдаагаар Цагдаагийн ахлах ахлагч М.Бүүдэн, Д.Намжилдорж, М.Цэрэндорж, Ц.Лүндэг, н.Биндэръяа нар ажиллаж байв.

   Цагдан сэргийлэх ангийн даргаар 1972-1981 онуудад дэд хурандаа Г.Сэрээнэн, 1981-1988 онд дэд хурандаа Раднаабазар нар ажиллаж байсан ба бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөн 1992 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн харъяа Хархорин сум дахь сум дундын цагдаагийн тасаг болж, тасгийн даргаар дэд хурандаа Д.Гомпил, дэд хурандаа Г.Болдбаатар, хошууч Ц.Цагаанбаатар, дэд хурандаа Ду.Эрдэнэбат, дэд хурандаа Н.Ганболд нар ажиллаж байгаад ЦЕГ-ын 2006 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар сум дундын цагдаагийн хэлтэс болон өргөжиж анхны хэлтсийн даргаар цагдаагийн хурандаа Н.Ганболд, 2012 -2016 онд цагдаагийн дэд хурандаа Б.Очирдорж, 2016-2018 онд цагдаагийн дэд хурандаа Х.Түмэнбаяр, 2019-2022 онд цагдаагийн хурандаа Г.Чимэддагва нар ажиллаж, 2022 оноос цагдаагийн дэд хурандаа Д.Отгонбаяр нар ажиллаж байна.

    Одоо тус цагдаагийн хэлтсийн орон тоо, зохион байгуулалт нь өөрчлөгдөж Мөрдөн байцаах хэсэг, Нийтийн хэв журам хамгаалах хэсэг, Эрүү, Замын цагдаа, Төлөвлөлт зохион байгуулалтын чиглэлээр алба хаагч нар, Хужирт, Бат-өлзий сумдад цагдаагийн тасаг, Бүрд, Есөн Зүйл, Өлзийт, Баян-Өндөр сумдыг эрүүгийн хэргийн харъяалалаар нь хариуцаж гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ амжилттай биелүүлж байна.

   Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсгийн даргаар 2009-2010 онд цагдаагийн дэд хурандаа Д.Лхамжав, 2010-2012 онд цагдаагийн хурандаа Б.Батбаяр, 2012-2013 онд цагдаагийн дэд хурандаа Б.Энхболд, 2013-2016 онд цагдаагийн дэд хурандаа Д.Пүрвээ, 2016-2018 онд цагдаагийн ахмад Ш.Сүхтулга,2018-2019 онд цагдаагийн дэд хурандаа Д.Отгонбаяр нар ажиллаж байсан бөгөөд 2019 оноос цагдаагийн дэд хурандаа Б.Анчинхүү ажиллаж байна.

   Эрүүгийн албаны ахлах төлөөлөгчөөр 2009-2013 онд цагдаагийн хошууч Х.Түмэнбаяр, 2013 оноос цагдаагийн хошууч Ч.Дэлгэрнасан, 2018-2021 онд цагдаагийн хошууч Э.Ууганбаатар, 2021 оноос цагдаагийн хошууч Д.Бат-Оргил ажиллаж байна.

   Замын цагдаагийн ахлах байцаагчаар 2009-2014 онд цагдаагийн ахмад Ц.Баатардалай, 2014-2022 онд цагдаагийн хошууч Б.Алтансүх, 2022 оноос цагдаагийн ахмад Э.Бямбацэрэн ажиллаж байна.

    Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагчаар 2009-2013 онд цагдаагийн ахмад Х.Наранбаатар, 2013-2014 онд онд цагдаагийн ахмад Г.Гантөмөр, 2014-2015 онд цагдаагийн ахмад Ц.Отгон, 2015-2018 онд цагдаагийн хошууч Г.Гантөмөр, 2018-2022 онд цагдаагийн ахмад Ц.Бээжин, 2022 оноос Нийтийн хэв журам хамгаалах хэсэг блж өргөжин хэсгийн даргаар цагдаагийн дэд хурандаа Ч.Дэлгэрнасан ажиллаж байна.

   Цагдан сэргийлэх анги, Цагдаагийн тасаг, хэлтсийн хамт олон бие бүрэлдэхүүн дундаас олон арван ахмадууд үүргээ гүйцэтгэж гавъяаныхаа амралтанд гарч, ажил мэргэжил, спортын аваргууд олноор төрөн гарч төрийн дээд одон, медалиудаар болон Нийгмийн Аюулаас хамгаалах Яам, ХЗДХЯ, ЦЕГ-ын шагналуудаар шагнагдаж байв.

   Хархорин сум дахь Цагдан сэргийлэх ангийн бие бүрэлдэхүүн 1984 онд явагдсан НАХЯ-ны сайдын шалгалтанд бие бүрэлдэхүүнээрээ амжилттай оролцож “ОНЦ” дүнтэй шалгагдаж НАХЯ-ны сайд хурандаа С.Лувсангомбын 1984 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 449 тоот тушаалаар Яамны “Хүндэт жуух” бичгээр шагнагдаж байв.

    Тус хэлтсийн хамт олноос ажил үйлсээрээ шалгарч хамт олноо манлайлан ажиллаж байсан шилдэг тэргүүний олон алба нараас комиссар цолыг Хууль сахиулах их сургуулийн дэд захирал, дэд комиссар Д.Ядамдорж, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх, цагдаагийн хурандаа цолыг Ц.Ичинноров, Н.Ганболд, Д.Нэргүй нарын алба хаагч нар хүртсэн манай байгууллагын бие бүрэлдэхүүний бахархал болж байдаг юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна