/ / Мөрдөн байцаах хэсэг

Мөрдөн байцаах хэсэг

Хархорин суманд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1972 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 157 дугаар тогтоолоор Цагдан сэргийлэх анги, гал команд байгуулах шийдвэр гарч, улмаар Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайдын 1972 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 534 тоот тушаалаар ангийн дарга нэг, төлөөлөгч, мөрдөн байцаагч, гал сэргийлэн хамгаалах байцаагч, нарийн бичгийн дарга, 5-н цагдаагийн орон тоог батлан Өвөрхангай аймгийн НАХ хэлтэст харъяалуулан байгуулсан.

Анхны мөрдөн байцаагчаар Д.Нэргүй томилогдон ажиллаж байсан бөгөөд түүхийн энэ цаг хугацаанд цагдаагийн ахлах дэслэгч Н.Буян, цагдаагийн ахмад М.Алтаншагай, цагдаагийн хошууч Ч.Бат-Очир, цагдаагийн ахлагч дэслэгч Б.Дэлгэрсайхан, цагдаагийн дэд хурандаа Ю.Ганзориг, цагдаагийн дэд хурандаа Д.Пүрэвээ, цагдаагийн хошууч Г.Даваасүрэн, цагдаагийн дэд хурандаа Б.Энхболд, цагдаагийн дэд хурандаа О.Одонбаатар,  цагдаагийн хошууч Д.Нямрагчаа, цагдаагийн ахлах дэслэгч Д.Оюунтуяа,   цагдаагийн хошууч Д.Ган-Эрдэнэ, цагдаагийн хошууч Ж.Одончимэг, цагдаагийн хошууч Д.Энхболд, цагдаагийн ахлах дэслэгч Д.Алтансум, цагдаагийн дэслэгч Ц.Ариунболд, цагдаагийн дэслэгч И.Мөнх-Эрдэнэ нар ажиллаж байсан.  

Анхны хэсгийн даргаар 2008-2011 онд цагдаагийн дэд хурандаа Д.Лхамжав, 2011-2012 цагдаагийн хурандаа Б.Батбаяр, 2012 онд цагдаагийн дэд хурандаа Б.Энхболд, 2012-2016 онд цагдаагийн дэд хурандаа Д.Пүрэвээ, 2016-2017 онд  цагдаагийн хошууч Ш.Сүхтулга, 2017-2019 онд цагдаагийн хошууч Г.Отгонбаяр, 2019 оноос цагдаагийн дэд хурандаа Б.Анчинхүү нар ажиллаж байна.

Одоо тус Мөрдөн байцаах хэсгийн даргаар цагдаагийн дэд хурандаа Б.Анчинхүү, мөрдөгчө, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баасансүрэн, мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Энхбаяр, мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Ариунбат, цагдаагийн дэслэгч Б.Оюунбаатар, сум дахь мөрдөгч, цагдаагийн дэслэгч З.Өвгөнхүү, цагдаагийн дэслэгч Д.Амгалантөр нар ажиллаж байна.

Хариуцсан нутаг дэвсгэрийн хувьд Өвөрхангай аймгийн хойд бүсийн Баян-Өндөр, Бат-Өлзий, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Хужирт, Хархорин зэрэг 7 сумдын хэмжээнд гарсан хуулиар харьяалуулсан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллага явуулдаг.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна